
Бразил улсын төрийн мэдээллийн агентлаг “Agencia Brasil” –ийн мэдээлснээр өчигдөр буюу Лхагва гаригт Бразийлийн Сао Пауло хотоос өмнө зүгт 65 орчим км газарт орших Сантос хотод 7 хүний нисэж явсан Цесна 560XL онгоц газардах үедээ салхинд цохиулан осолдсон байна. Нүдээр үзсэн гэрчийн мэдүүлснээр онгоц буух гэж байгаад гэнэт өндөр алдаж байшин шүргээд дараа нь газарт унаж шатжээ. Уг онгонд Бразил улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Бразилийн Социалист намын гишүүн Эдуардо Кампос сууж явсан юм. Тэрээр 49 настай нэр хүндтэй улс төрч байсан бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа нэр дэвшин өрсөлдөж байсан.

1998-2003 он хүртэл дарламентийн гишүүн байсан ба ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүртлуу Пернамбуко мужийн захирагчаар ажиллаж байжээ.
Uno
Olloo.mn
1998-2003 он хүртэл дарламентийн гишүүн байсан ба ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүртлуу Пернамбуко мужийн захирагчаар ажиллаж байжээ.
Uno
Olloo.mn