Ирэх онд зургаан эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна талбайг тохижуулах ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулсан билээ.

Тэгвэл ирэх онд Эх нялхас, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Халдварт өвчин судлалын үндэсний төвийг гадна талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөж тохижилтын ажлын зургийг хийлгүүлж байгаа аж.

Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зураг төслийн ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллага болон эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж, тохижилтын ажлын явцад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн санал солилцлоо.

Уулзалтад Нийлэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын алба хэлтсийн дарга мэргэжилтэн нар оролцлоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.