100 буудалт даамын ДАШТ-ээс гурван медаль хүртлээ

Польш улсын Дабки хотноо 100 буудалт даамын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас тус тэмцээнд нийт 24 тамирчин охид, хөвгүүдийн дөрвөн насны ангилалд оролцож байгаа юм.

Өчигдөр/11.02/ блиц төрлийн тэмцээн явагдаж, манай тамирчдаас 8-10 насны охидын ангилалд Б.ЕСҮЙ мөнгөн медаль, мөн 8-10 насны хөвгүүдийн ангилалд А.ДАШЧИРЭВ, 20 хүртэлх насны залуучуудын охидын ангилалд Б.ОТГОН-ЭРДЭНЭ нар хүрэл медалийн болзол хангалаа.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдрийн байдлаар Монгол улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар медаль хүртсэн таван улсын дотор багтаж байна.

Тэмцээн өнөөдөр 100 буудалт даамын үндсэн, мөн турк даамын төрлөөр үргэлжилнэ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2017-11-03 03:38:36
    Бид чинь ийм л сайхан ирээдүйтэй ард түмэн шүү дээ.Бяцхан үрсдээ амжил хүсье
  • Ganbaatar 2017-11-03 02:43:47
    Sain baina. Eh oron cnin ta naraaraa baharhaj baigaa shuu. Amjilt. Ta nar chadna aa. Huleej baigaa shuu.