З.Энхболд: Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээсээ татгалзаач ээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавиад байсан. Ялангуяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн билээ.

Үүнээс болж МАН-ын бүлэг дахин хоёр хуваагдаж, Сангийн сайдыг унагах кнопыг намын зарим гишүүн дарах тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэл гарч байв. Гэсэн ч УИХ-ын нэгдсэн чуулганаар МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хэвээр үлдээлээ. Ийнхүү өчигдрийн чуулганы хуралдааныг тоймлон хүргэж байна.

Чуулганы эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулсан. Мөн Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүд хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдэлд хүрсэн талаар  УИХ-ын гишүүн Х.Тогтохсүрэн, Ш.Раднаасэд нар танилцууллаа.

Ийнхүү гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нараас сонирхсон асуудлаа  асууж, байр сууриа илэрхийлсэн юм.  Ийнхүү гишүүдийн байр, суурийг хүргэж байна.



Х.Болорчулуун: Ч.ХҮРЭЛБААТАР ТОМ ОРДУУДТАЙ ХОЛБООТОЙ НЬ ҮЙЛДЛЭЭР НЬ ИЛЭРДЭГ


-Засгийн газрын гишүүдээс зарим нь Ч.Хүрэлбаатарын эсрэг үг хэлээд хэрэггүй гэсэн. Би өөрийнхөө үзэл бодлоос зөрж чадахгүй нь. Байгалийн баялгаа харилцан ашигтай байлгахын тулд УИХ-д орж ирсэн. Ч.Хүрэлбаатар том, том ордуудтай их холбоотой. Үгээр нь байтугай үйлдлээр нь илэрдэг. Оюутолгой Эрдэнэтээс 4-5 дахин том орд.

2009 оны аравдугаар сард гэрээ нь хийгдсэн. Гэтэл 34 хувийг төлөхөөр болсон. Үүнийгээ одоо төлж чадахгүй өрөнд ороод явж байгаа. Ийм байхад хямралтай нүүр тулахаас яах юм. Оюутолгойн муу гэрээг Дубайн гэрээгээр улам муутгасан. Тэгэхэд Ч.Сайханбилэгийг хамгаалж байсан хүн нь Ч.Хүрэлбаатар. Ийм л эдийн засагч.



Ж.Мөнхбат: СОЛОНГОСЫН КОМПАНИД ЛИЦЕНЗИЙГ НЬ ЗАРСАН БАРИМТ БАЙНА


-Сайдыг ярьж байхад Ерөнхий сайд нь хүндэтгээд чуулганд сууж болохгүй юу. З.Энхболд дарга худлаа ярьдаг хүн л дээ. Намайг нүүрсийг ингэж зарсан гэж гүтгэсэн. Би энэ асуудлыг нь цагдаад өгсөн. Та очиж мэдүүлэг өгөхгүй байгаа юм билээ. Очиж мэдүүлгээ өгөөрэй.  Харин Ч.Гансүх, Ч.Ганболд гээд яриад байна.  Энэ үнэн.  Солонгосын компанид лицензийг нь зарсан баримт байна.  Тус, тусынх нь данс руу 607 мянган ам.доллар орсон баримт байна.  “Дубайн гэрээг маш муу” гэхэд зугтаагаад гарын үсэг зураагүй.  Бид нэг том асуудал шийдсэн. Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авна гэсэн.  Удирдах зөвлөл, УИХ-аар дэмжсэн асуудал. Гэтэл та Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцээд Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авахын эсрэг зогссон.
 

Д.Эрдэнэбат: УИХ-ЫГ ТАРААХ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛНА

 

-Хоригийн асуудлаар АН өөрийнхөө байр, суурийг тодорхой илэрхийлсэн. Ингэж илэрхийлсэн нэг шалтгаан нь Монголын өнөөгийн нийгэмд бий болсон ядуурал нь байгалийн баялгийг гадаадад экспортолж эхэлсэн цаг буюу 2010, 2011 оноос эхлэлтэй. Ерөнхийлөгчийн хоригийн санаа нь уул уурхайн баялгийг хуваарилахад оролцсон хүмүүсийг Монголын төрөөс холдуулах гэсэн том санаа гэж би бодож байна. Сүүлийн бүтэн сар Монголын төр ажил хийсэнгүй. Энэ нь олонхын бүлгийн дотоод асуудлаас болж. Дахиад ийм эвгүй зүйл гарвал энэ УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна, би.

 

Б.Бат-Эрдэнэ: ТЭР 3000 ОРЧИМ ЛИЦЕНЗИЙГ ЦЭГЦЛЭХ ЁСТОЙ

 

-Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдохоос эхлээд би хувийн гэхээс илүү олон түмний саналыг тусгасан байр, суурь илэрхийлж байгаа. Шинэ томилогдсон Ерөнхий сайд уул уурхайн шударга бус хуваарилалтыг тэгш болгож, ард түмэнд хүртээлтэй болгож, улс орны төлөө зориулна гэсэн сайхан амлалт өгсөн. Харамсалтай нь Засгийн газрын бүтэц томилохоос эхлээд мордохын хазгай болсон. Үнэхээр Монголын төрд бий болсон, урагшаа явахгүй байгаа нэг том зүйл бол уул уурхайтай холбоотой. Тэр 3000 орчим лицензийг цэгцлэх ёстой гэж бүгд ярьдаг ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж бодож байгаа. Яагаад гэвэл Ч.Хүрэлбаатар “Би Оюутолгойн гэрээг хамгийн сайн хийсэн” гэж ярьдаг. Гэхдээ үг, үйлдэл хоёр нь зөрдөг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга та Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн эсэхээ тайлбарлана уу.



З.Энхболд: “ХОТГОР ШАНАГА” ГЭХ КОМПАНИЙГ ЭЗЭМШИЖ БАЙСАН  БАРИМТ НЬ БАЙНА


-Ерөнхийлөгч бол бодлогын асуудал ярьж байгаа. Үндсэн хуулийн 6.1 дэх заалт цаасан дээр үлдэх юм уу. Монголын ард түмэн 20 жил байгалийн баялгаас ажилтай, орлоготой, дэд бүтэцтэй болох байх гэж хүлээсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнгүй байна. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээсээ татгалзаач гэсэн хүсэлт УИХ-д илгээсэн.

Хэвлэл мэдээллээр гарсан энэ таван лицензтэй холбоотой “Хотгор шанага” гэх компанийг эзэмшиж байсан  баримт нь энд байна. Хүсвэл та бүхэн авч болно. Баримт нотолгоо нь ил байхад гүтгэсэн, гүтгээгүй гэж ярих нь одоо утгагүй.



Л.Энх-Амгалан: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ УУ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫНХ УУ?


-Би их харамсч байна. УИХ-ын танхимыг шүүхийн танхим болгож, улс орон, хоёр намыг, намын гишүүдээ лицензтэй, лицензгүйгээр нь хагаралдуулж байгаад харамсч байна. Энэ хориг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргынх уу, Ерөнхийлөгчийн хориг уу гэж бодож байна. Та одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Энэ ажлаа л хий. Та УИХ-ын гишүүдийг, байнгын хорооны дарга нарыг загнах эрх байхгүй. Өнгөрсөн дөрвөн жил төрдөө үнэнчээр зүтгэсэн олон зуун мянган хүнийг та шалгасан. Ийм увайгүй, өөрийнхөө нэр төр, ашиг сонирхол, өш хонзонгоор асуудлыг ярихаа болох хэрэгтэй. Өнөөдөр шүүхээр тогтоогоогүй асуудлаар та ингэж хүний нэр хүндэд халдаж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жил Монголоос гарсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмнөөс та ямар хариуцлага хүлээх юм бэ.



З.Энхболд: Л.ЭНХ-АМГАЛАН БОЛ 30 ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ


-30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулт өгье. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Тавантолгой гэдэг ордыг үнэгүй авсан “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшигч нь та. Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Лиценз гэсэн цаасан дээр нэртэй хүнийх нь эзэмшил биш, нийт ард түмний өмч. Баян, хоосны ялгаа туйлдаа хүрсэн цорын ганц шалтгаан нь ард түмний баялгийг лиценз нэрээр хэдхэн хүн худалдаад авсан. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын хийсэн бүх ажлыг би хариуцахгүй, хамтаараа шийдвэр гаргадаг. Бид дүнгээ тавиулсан.



Х.Нямбаатар: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦВЭЛ ЯАСАН ЮМ БЭ


-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг энэ парламентын үед  авч хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл өдөр бүр тулгарч байна. 2018 оны улсын төсөв хэлэлцэж дуусаад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцвэл яасан юм бэ. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020, 2021 оноос сонгогдох парламент жинхэнэ утгаар нь парламентын засаглалыг хэрэгжүүлэх  эсэх асуудлыг ярьж байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор лиценз гэдэг ойлголтыг мангас болгож харагдуулж байна. Монгол уул уурхайн салбар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулж, эдийн засгаа урагшлуулахаас өөр аргагүй.

 

Д.Тэрбишдагва: ЛИЦЕНЗТЭЙ ХҮМҮҮСИЙН НЭРСИЙГ ГАРГАЖ ЧАДАХ УУ, З.ЭНХБОЛД ДАРГА АА

 

-Яг одоо УИХ, Зас­гийн газар, УИХ-д байгаа хүмүүсийн хэд нь лицензтэй вэ. Байгаль өөрөө бүтээсэн баялгийг лиценз нэрээр худалдаж аваад өөрөө ашиглахгүй тохиолдолд  буцааж төрд авах ёстой. Ер нь лиценз наймаалдаг, барьцаалдаг асууд­лыг анхаарах цаг болсон. Та бүхэн энэ УИХ, Засгийн газарт байгаа хүмүүсээс хэд нь лицензтэй хүмүүсийн нэрсийг гаргаж чадах уу, З.Энхболд дарга аа.

 

Ч.Хүрэлбаатар: ТӨСВИЙН МӨНГӨӨР НЭГ Ч ТЕНДЕРТ ОРОЛЦООГҮЙ

 

-УИХ-ын хариуц­лагатай индэр дээрээс хэдэн зүйл хэлмээр байна. Би болон манай ах нар ахмадуудын хөлс хөдөлмөрөөр бий  болсон төрийн өмчөөс нэг нь, амбаар худалдаж аваагүй. Төсвийн мөнгөөр нэг ч тендерт оролцоогүй, нэг ширхэг ч лиценз эзэмшээгүй, цаашид ч эзэмшихгүй. Одоогоос 2009 онд манай ах нараас  зээл авахдаа Амгаланбаатар гэдэг хүн “Хотгор шанага”-ын ашиглах боломжгүй газрыг барьцаалсан байдаг. Үүний дараа энэ асуудал хоёр тийш болсон. Оюутолгойн гэрээнд би оролцоогүй. Дубайн гэрээг баталж байхад би сөрөг хүчин байсан. Ч.Сайханбилэгийг огцруулахад дэмжиж санал өгсөн цөөхөн хүний нэг нь би. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд гарсан төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх шийдвэрийг гаргасан. Би Сангийн сайдад нэр дэвшсэн, хориг тавьсан энэ хугацаанд намайг хэтэрхий их доромжилж байна. Буруу зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэв.

 

З.Нарантуяа: АГУУЛГА БИШ ХЭЛБЭР ЯРЬСААР ДУУСГАЖ БАЙНА

 

-Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоригийн гол агуулга нь байгалийн баялгийг нийт ард түмэнд тэгш хуваарилах системийг яаж бий болгох вэ агуулгатай. Харамсалтай нь, бид өнөөдөр агуулга биш хэлбэр ярьсаар дуусгаж байна. УИХ баян, ядуугийн ялгааг арилгахад, ажилгүйдэлтэй тэмцэхэд, ажлын байр нэмэгдүүлэхэд, байгалийн баялгийг нэмэгдүүлэхэд бэлэн үү гэдгийг өнөөдөр ард иргэд харж авсан байх. Уул уурхайн баялгийн менежментэд садаа болдоггүй захиргааны удирдлага бий болгох ёстой гэж бодож байна. Хоригийг агуулга талаас нь хүлээж авч, саналаа өгөхийг хүсч байна.

Ийнхүү УИХ-ын өчигдрийн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн УИХ-ын гишүүдийн 84.5 хувийн саналаар хүлээн авсангүй,Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хэвээр үлдээлээ.  Чуулганы танхимд энэ асуудлаас болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар нэлээд ширүүн маргалдаад авсан. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо” гэхэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чи юү гээд байгаа юм. Чи хэн юм” хэмээн бухимдсан.  Хариуд нь Ж.Мөнхбат “Чи том болжээ. Чи Монголын төрөөс идээгүй юү” хэмээн хашгирав. Ер нь чуулганы хуралдаанд үг хэлж байгаа гишүүдийг харахад эрх баригч намын бүлэг эв зүйгээ олоогүй, МАН одоо ч хагарал тэмцэлтэй байгаа нь харагдаж байв.  Гэхдээ   МАН-ын бүлэг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг авч үлдэж чадлаа. УИХ-ын чуулган 2018 оны Төсвийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-04 02:23:50
    анагаахын барилга дээр еренхийлегч очлоо гэсэн чинь зи оччихсон уих- ын гишуун зг- ын гишуун эмс - ыг загнаад зогсож байх юм энэ юу болж байнаа цагаан арай ийм ...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2017-11-03 15:34:32
    Solongos yls shig changa xatyy baigaach ee zörchiltei bol albanaas ni zölöölj shine zalyy yls törchiig aw
    79.226.66.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-11-03 08:48:40
    Ардчилал гэж солиорсоор байгаад хумуусийн ухаан санаа буудийжээ.Америк тэргуутэй капиталистууд бусад дорой орнуудын атгаж байх гэж ардчилал мардчилал гээд соли...
    202.179.24.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-03 03:28:05
    Хэрээ хэрээгээ хамгаалжээ
    103.26.193.254
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-03 03:27:32
    ашигт малтмалын хуулиар лиценз авсан хуулийн дагуу зарсан барьцаалсан хумуусг яахаараа енеедер буруутан болдог байнаа зи коммунизм байгуулах гээд б
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголмоо 2017-11-03 02:34:46
    Энхболд гэдэг энэ муухай өс санасан хүнийг яана даа уих-н даргаас буухдаа дахин албан тушаал дээр очиж ажиллахгүй л гээд байсан ичиж а таарсан ард түмнээ битгий...
    49.0.135.29
    Мэдэгдсэн Хариулах
    • cv 2017-11-06 07:35:22
      Гэхдээ наад нөхөр чинь үнэн юм яриад байна ш дээ
      202.131.231.26
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-11-03 02:30:01
    buged. Idsen. Uusnaaraa duudaad. argagui. Man nas sonoh. talruugaa. avj bn dee ene ihhuralig taraaval taarna irged songoson um taraaj bolohgui uu
    139.5.216.13
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-03 02:18:30
    бүгд ард түмний баялагыг идсэн гарууд шалгуулах хэрэгтэй юун УИХ ЗГ вэ хэрүүлийн газар болж байна ичиж амьдрах хэрэгтэй шүү дээ даан ч дээ ёстой хэлэх үг алга
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-03 02:07:27
    Мон.лицензийг хувьдаа луйварын замаар авсан ноходуудээс лицензийг хуу татаж авч байж ард тумэн, монгол тайвширна. Гадаадын кампанид зарсан тохиодолд хуул-н х. х...
    103.26.195.206
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-03 02:00:43
    Өөрсдөө ичээсэй. УИХ танхим хэрүүл, хов жив, эрх мэдэл, эд хөрөнгө булаалцсан бүлэглэлн талбар болж дээ
    182.160.1.218
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин. 2017-11-03 01:59:58
    энэ з.энхболд хор хайж явах юм. УИХ-н гишүүд ар түмнийхээ баян ядууг биш өөрсдийнхөө баян ядууг дуудуалцаад өнгөрөх шивдээ. тараа, тараа, тараа
    183.81.171.99
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2017-11-03 01:48:36
    МАН ыг сонгож саналаа өгсөн хүн бүр гутаж байгаа. Ийм луйварчдын намд саналаа өгөх ч гэж дээ
    122.201.24.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Bts 2017-11-03 01:41:45
    Ene Z Enkhbold gedeg nuhur haa yavsan gazraa yas hayaj humuusiig hoorond taltsuulj hor nairuulj yavah yumaa odoo bolimoor yum. Ajil hiih bolomjiig uguuch dee !!...
    107.77.76.52
    Мэдэгдсэн Хариулах