НОБГ-аас худалдааны байгууллагуудад хяналт шалгалт хийлээ

Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг НОБГ-аас аравдугаар сарын 03-31-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

Шалгалтад нийт 79 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 604 зөрчил илрүүлж, 86 зөрчил буюу 14.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 50, мэдэгдэл 54, танилцуулга 1, дүгнэлт 1-ийг байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Батлагдсан удирдамжийн шалгалтын хугацаанд 5 байгууллагын нийт 611 хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 цагийн танхимын сургалтыг зохион явуулж,  Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, байгууллагуудын албан тушаалтан, менежер, зохион байгуулагч  нарт сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйгээр ханган ажиллажээ.

Шалгалтаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлж ажиллаагүй нийт  5 субъектыг 3.400.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.