Ам.долларын ханш 1900  хүрлээ
Ам.долларын ханш 1900 хүрлээ. Сүүлийн жил гаруйн хугацаанд аажим аажимаар нэмэгдэж байсан долларын ханш энэ найман сард  хурдтай өссөөр өдгөө 1900 төгрөгтэй тэнцлээ. Харин энэ бүхнийг Монгол улсын мөнгөний бодлогыг атгаж суудаг Монголбанк зүгээр л харж сууна. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр төвбанкнаас мэдээлэл хийж бодлогын хүүг нэмэгдүүлж валютын ханшийг тогтворжуулахаар ажиллаж буйгаа дуулгасан. Тухайн үед Н.Золжаргал ерөнхийлөгч бодлогын хүү өсгөснөөр валютын ханшийг тогтворжуулж чадна. Энэ нь тун удахгүй үр дүнгээ өгнө. Тиймээс ам.долларын ханшийг 1800 төгрөгт барина хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл түүнийг ингэж хэлээд арваадхан хонож байхад ам.долларын ханш барих ёстой үнээс нь даруй 100 төгрөгөөр нэмэгдээд байна. Хичээл сургууль эхэлж,өвлийн бэлтгэл ажил ид өрнөдөг намрын улиралд валютын ханш улам нэмэгддэг.  Тиймээс долларын ханш цаашид өссөөр ирэх сар гэхэд 2000 хүрсэн байхыг үгүйсгэх аргагагүй юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • user 2014-08-14 03:38:53
    Золжаргал бэлэн мөнгө хэвлэж гүйлгээнд гаргасан.
    103.229.123.4
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-08-14 01:43:11
    Valutiin hanshnii usult tugrug trillion trillion-eer ni emisseer gargaj baigaa Zoljargalaas hamaaraltai.
    76.165.245.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Алдар 2014-08-14 01:12:44
    Валютын ханш аль нэг албан тушаалтан, даргаас шалтгаалдаг эд биш гэдгийг адгийн тэнэг ч мэдэх учраас Золжаргалыг огцруулая гэж хашгирагч нарын жинхэнэ зорилго нь эдийн засгаа өөд татах биш, харин хань хамсаатнаа дарга болгох гэсэн өчүүхэн муу адгийн атгаг
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах