Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ
Манай орны агаар өвөлдөө хэт хүйтэн байдаг учраас энэ нь арьсанд маш хүндээр тусдаг. Ялангуяа нүүрний арьс их эмзэгшиж, хуурайшдаг. Мөн хөлдөж, цайрах гэх мэт олон сөрөг нөлөө үзүүлдэг. Агаарын хэт хүйтэн байдал арьсны уян хатан чанарыг алдагдуулж, хуурайшуулдаг. Энэ нь хавар илүү мэдрэгддэг. Хүмүүс үүнийг мэдэхгүй хавар арьс их хуурайшаад байна гэж эндүүрдэг.

Үүнээс сэргийлэх хэд, хэдэн арга бий. Нүүрээ буцалсан ус болон зөөлрүүлсэн усаар угааж занших хэрэгтэй. Мөн өөрт тохирсон тос хэрэглэх нь чухал. Тэр дундаа монгол тосыг өвөл түрхвэл зохимжтой байдаг. Учир нь монгол тосны найрлага нь тослог ихтэй, мөн хүйтнээс хамгаалах сайн бүрхүүл болж өгдгөөрөө онцлогтой юм.

Хэрэв нүүрний арьсны аль нэг хэсэг хөлдсөн эсвэл цайрсан бол ургамлын тосыг хөвөнд шингээн маш болгоомжтой, зөөлнөөр үрэх маягтай арчих хэрэгтэй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.