Малчид цаг агаарын мэдээг мессежээр авч байна

Мерси Кор байгууллагаас манай улсад “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” болон “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Уг төслийн хүрээнд 130-105 тусгай дугаараар 15 аймгийн 128 сумын малчдад цаг агаар, бэлчээрийн ургац, ОБЕГ-аас гаргах цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээг мессежээр дамжуулж байгаа аж. Дээрх мэдээллүүдийг орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр өдөр тутам авч ашиглах хүсэлтэй хэрэглэгчийн тоо 57 мянга гаруйд хүрчээ. 

 Харин гурван жилийн хугацаатай хэрэгжих “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий найман аймагт тэжээлийн үйлдвэрлэл, мал үржил, малын эрүүл мэнд, махны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.