“Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээжээ

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулжээ. Уг бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээг 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулах юм байна.

Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлыг хийх зорилгоор уг бэлгэ тэмдгийг бүтээжээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг байна. Харин тус бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм.

Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг “Б.Ц.Х.Ц” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд U, L, B, T  үсэгнүүдийн хэмжээ 170 см бол бусад үсэгнүүд 108 см, нийт урт нь 1025 см ба суурь нь 20 см хэмжээтэй гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-02 14:07:07
    Бидний мөнгөөр хэнд ч хэрэггүй юм хийгээд байх юмаа Батболдоо. Хэдэн төгрөг хусчихваа чи. Болиод өгөөрэй хөөе
  • зочин 2017-11-02 10:27:10
    Батболд бүр л хэрэггүй юм хийгээд явах юм
  • иргэн 2017-11-02 08:34:44
    естой тэнэг хешее байна хэнд хэрэгтэй юм нэртэйгээр нь нохойн спираль батболд гээд биччихээч
  • УБ 2017-11-02 07:00:40
    Хамгийн утгаггүй үсгэн билэг тэмдэг байна үсгэн билэг тэмдэг 1 рт 5 үсэгнээс илүүгүй байх 2 рт анхны харцаар уншихад төвөггүй байх 3 рт хэнч харсан Улаанбаатар ...
  • Бат 2017-11-02 06:08:47
    Яахав дэмжиж байна. Тэгэхдээ хогноосоо салах хэрэгтэй. Хаашаа л харна хог... ялангуяа гэр хорооллын дундуур бүр их хог байх юмаа.
  • иргэн 2017-11-02 04:50:53
    Шилэн дансандаа зардалыг нь оруулсан уу? Хичнээн сая вэ???
  • ба 2017-11-02 04:49:39
    заваарсан юм бэ ямар ч утга авцалдаа, орчинтойгоо нийлэх юм алга
  • иргэн 2017-11-02 04:19:24
    энэ батболд ер нь эруул хунуу евчтэй амьтан уу фортуна жавхлан баасанхуу гунбалай араас ялгагдах юм алга мед еерийнхее хешеег босгуулаад нээлт хийх байх шуу
  • 77777 2017-11-02 03:31:40
    хэнд зориулсан билэг тэмдэг юм болдоо бас нээлт хийнэ гэнээ