Хонь бүрэн, чоно цатгалан

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэлийн хувьд өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан. Түүнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд Сү.Батболд томилж байв. Харин үүнээс жил нэг сарын дараа буюу 2013 оны тавдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилж байсан юм. Д.Гэрэл бол туршлагатай тагнуулч.

Түүнийг өчигдөр томилсны дараа Б.Хурц ч “...Д.Гэрэл бол туршлагатай хүн” гэж мэдэгдсэн байна. Д.Гэрэл нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, зөвлөх консулын хэлтсийн дарга, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Тэрээр 2013 онд ТЕГ-ын даргын ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа “...“Намайг ямар үндэслэлээр ажлаас халсныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэж байсан юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар “...ТЕГ-ын дарга бол Монгол Улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан.

Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгсэн бэ. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгий буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж хариулж байсан юм.

Энэ бүхний эцэст, дөрвөн жил гаруйн дараа Д.Гэрэл ТЕГ-таа эргэн ирлээ.

Өчигдөр болсон бас нэг томилгоо бол Засгийн газар Б.Хурцыг ТЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөн Б.Ганболдын оронд БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчид ергөн мэдүүлэхээр шийдсэн байна. Хэд хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлж ярьж байсныг харахад Б.Хурц ч балрахаар дүр зураг харагдаж байсан. Ц.Нямдорж хэлэхдээ Б.Хурцыг тав хоногийн дотор чөлөөлнө гэсэн. Ингээд харахаар Ц.Нямдорж хэлсэндээ хүрч Б.Хурцыг чөлөөлсөн байгаа юм.

Гэтэл Б.Хурцын мэдэгдэл, Ц.Нямдоржийн хариулт бол маш ноцтой зүйл байсан гэдгийг эх сурвалжууд хэлж яриад байгаа. Тэр утгаараа Б.Хурц балрах юм байна гэж харагдаж байв. Б.Хурц балрах байтугай дэвшээд алга болох шиг боллоо.

Ингэхээр Ц.Нямдорж ялагдав уу, ялав уу гэдэг нь тодорхойгүй үлдэж байна.

Нөгөөтэйгүүр ТЕГ-ын даргын томилгоог хэн мэдчихэв гэдэг анхаарал татаж байгаа юм. Өмнөх жишгээр, бас хуулиараа бол Ерөнхий сайд мэдэх ёстой. Харин энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томилоогүй нь тов тодорхой байгаа юм.

Тэгэхээр Д.Гэрэлийг томилсон хүн У.Хүрэлсүхийн цаана нуугдаад үлдэж байх шиг байна. Юутай ч Б.Хурц, бас Ц.Нямдорж хоёрын тухайд хонь бүрэн, чоно цатгалан томилгоо явагдчих шиг боллоо.
 

Зууны мэдээ
Б.Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-11-04 02:48:51
    Yadgiin Hurst Nimdorjiin buh noo hulgaig ni neged negengui medej bga. Bolhoor tomsogdoj bga yum nogoodoh ni ch tomsogduulj bga yum. GOLOG HUREL SUH
  • цэрэг 2017-11-03 04:34:20
    яаж чоно хонь хоёроо мэнд байлгаж чадаж байна аа ээ мөн их ухаан аа улс төрөө гэж ямарч хууль зарчимтай юм иргэн бол өдийд ингэсэн бол алуулсан аль хэдийн шорон...
  • ЗОЧИН 2017-11-02 12:59:48
    СОЛОНГОСЫГ ТАГНАХ ЮМ БХДАА.
  • ЗОЧИН 2017-11-02 12:58:12
    ТӨРИЙН ХАМАГ НУУЦЫГ МЭДДЭГ ХҮН ГАДААДАД ШУУД ЯВЖ БОЛДОГ ЮМУУ.
  • зочин 2017-11-02 12:48:26
    Энэ Ардчилалын 27 жилд Монгол улсын хөгжил ертөнцийн адагт очиж,харин Хятад дэлхийн тэргүүн гүрэн болж байхад бид сандал суудлын төлөө үзэлцсээр.,энэ улс яанаа...
  • зочин 2017-11-02 11:27:38
    Хурцын ачаар олон хүн дарга генерал,элчин болоод зөвлөх болсондоо.Мяалуулахад нь яаах болоо..
  • АНМАН 2017-11-02 09:39:38
    нямка ТӨРД, МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ХҮН. НАС ТОО ГЭДГИЙГ НОТЛООД БАЙГАА ХҮН. ХАРИН ХУРЦ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ ДЭЭД ЗЭРГИЙН ЛУЙВАРЧНЫ ДҮРТЭЙ ХҮН. ОДОО СОЛОНГОС ЮМ УУ 406 ЮМ...
  • !!!!!! 2017-11-02 09:31:32
    Нямка хэдий муу хэлүүлдэг боловч эрх биш хуучин цагийн хатуу хүмүүжилтэй хүн!! Харин энэ Хурц гэгч бол юу ч хийхээс буцахгүй этгээд гэдгээ харуулсан шүү дээ!!!
  • зочин 2017-11-02 08:13:01
    Нямдорж өөрийнх нь асуудал босохыг мэдмэгц Хурцыгдэвшүүлэн зайлууллаа.Нямдорж жинхэн төрийн хутгуур юм байна даа.Энэ Топорын ЗГ юу ч хийхгүй юм бна даа.
  • zo 2017-11-02 08:03:42
    nyamka hurtsiig elchin said boltol ni hel am hiij dee, iim hun eh orniig mini gadaadad tuluulj chadah uu, uildsen buh herguudiig ni shalgasnii daraa tomilbol ...
  • зочин 2017-11-02 07:47:56
    Одоо ерөнхийлөгч яахыг харахаас өөр газар мухардав.
  • Зочин 2017-11-02 06:29:45
    Ерөнхийлөгч өө, шүүх хулгайч, луйварчдын орон болсон шүү. Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан хоршиж луйварчидтай хамтран...
  • Эхэр 2017-11-02 05:45:22
    БНСУ ерөнхийлөгчөө авилга авсан гээд хоридог улс юу гэж Европоос хүн хил дамжуулж хулгайлсан хүнийг элчингээр хүлээж авна гэж ёстой номонд хазгай.
    • Атаман 2017-11-02 06:54:59
      Естой унэн хэллээ. Солонгосын дээдсууд арай монгол шиг маанаг биш шиг юм билээ. Цаг нэр нуурээ барахын гарз болжээ.
  • Гө 2017-11-02 05:40:57
    Нямдоржийн идэж уудагын захаас нь Хурц хэлж тэгээгүй бол юу гэж дэвшүүлэн зайлуулав гэж. Нямдорж өөрөө их Но той хүн байна. Хурц их юм мэддэг хүн юм.
    • Чё 2017-11-02 16:10:58
      Харин тийм бололтой. Төрийнхүн ялж, улс төрч ялагдаваа
  • Зочин 2017-11-02 04:34:05
    Новшийн шаарнууд Монгол орныг минь баглаж дуусчээ. Ардчилал гэж хуцаж байж хулгайч нарт улс орноо алдав. Хужааг хар .ХКН Гятадыг дэлхийн 1 болгох гэж байна.
  • bgy 2017-11-02 04:10:23
    НЯМДОРЖ: ХҮРЦ БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ, ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙН НЭГ, ЭНХБАТЫГ ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭЖ, ХУЛГАЙЛЖ АВЧИРЖ АМЬ НАСАНД ХҮРСЭН ГЭЭД Л ДОЛООН БУЛЧИРХАЙГ НЬ ТООЧООД...
    • bgy 2017-11-02 04:10:43
      НЯМДОРЖ: ХҮРЦ БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ, ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙН НЭГ, ЭНХБАТЫГ ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭЖ, ХУЛГАЙЛЖ АВЧИРЖ АМЬ НАСАНД ХҮРСЭН ГЭЭД Л ДОЛООН БУЛЧИРХАЙГ НЬ ТООЧООД...
  • Zaluu 2017-11-02 03:54:34
    Elchin saidiig yoronhilogch tomildog. Hurts bol Ebi giin hun. Ebi Battulga 2 neg turiivchtei eelj soliltsson humuus gedegni notglogdloo.
  • Zochin 2017-11-02 03:43:44
    Hurts gol yumig ni medej bjee ted aij
  • зочин 2017-11-02 03:30:38
    Нямдорж хулчийжээ. ээ чааваас их итгэж байсан сан.
  • fuck 2017-11-02 03:28:02
    novsh um aa
  • Иргэн 2017-11-02 03:11:31
    АДИЛДАА АДИЛУУД ГОДИЛДОО ГОДИЛУУд
  • итгэж байсан 2017-11-02 03:08:56
    Бүгдээрээ но-гоо илрэх болохоор тохиролцоогоо хийгээд л өнгөрөв шив. Адилдаа адил, годилдоо годилнууд.
  • irgen 2017-11-02 03:05:40
    ulsig hyamruulhad ehleed nud chihiin soholson bn. altankhuyag ashig sonirholin zurchultei olon tomilgoo hiisen hun. ene mergjliin 2 kadrt ajlin amjlt husie
  • Бат 2017-11-02 02:58:23
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм