Өнөөдөр болох үйл явдлууд

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Увс аймгийн засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгын иргэд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Блю скай” зочид буудлын Топаз танхимд НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн хүн амын байдал 2017 тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Монгол Улс, БНСУ-ын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын санаачлагаар БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандарчлал хэмжилзүйн үндэсний лаборатори болон Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр, БНСУ-ын Харилцаа холбоо мэдээлэл технологийн KSYS компаниас ивээн тэтгэн хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх Систем”-ийн нээлт СБД-ийн 35, 71 дүгээр сургууль дээр тус тус болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийн 10 жилийн ойн баяр, хамтарсан хос цомог, үе үеийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
11:30 цагт: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилт болон салбар яам солигдсонтой холбогдуулан УИХ, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
 

13:30 цагт: Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн эх орондоо ирнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.