АН-аас “салагчдын” намыг Ц.Элбэгдорж удирдах уу

-Сураг сонсох нь, эдний гаргасан шийдвэр бүр 2015 оны эцсээр нам дотроо яригдаж байсан ч ил гаргаагүй байсан бололтой. Гэхдээ ганц нэг нууц хуралдаан, сална, сарнина гэсэн шивнээ хэвлэлийнхнийг тойроогүй. Харин тэд ганц үг ганхийгээгүйг бодоход эл асуудалд тун нухацтай хандаж байсан нь илэрхий-

Ардчилсан нам дотор юу л болоод байна даа гэж олон нийт сонирхож байна. Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын дотоод хагарал, фракцуудын өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, одоо бүр намаа тараах тухай ярьж байгаа гэнэ. Энэ гэхдээ тийм ч шинэ мэдээ биш. Учир нь 2012 оны сонгуульд ялалт байгуулж, парламентийг олонхиороо бүрдүүлсэн энэ нам дотроосоо хагарч, хэмлэлдсээр 2016 онд ялагдал хүлээсэн.

Гэхдээ энэ ялагдал АН-ыханд сургамж болсонгүй. Тэдний тэмцэл дээд цэгтээ хүрч, 2020 онд АН-аас салбарласан шинэ нам сонгуульд өрсөлдөх тухай яриа гараадахав. Учир байдлыг ухваас, АН-аас Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар өрх тусгаарлан, шинэ нам байгуулахаар ярилцаж байгаа аж. Мэдээж энэ яриа тархсан ч өөрсдөө бол үгүйсгэж байгаа. Тухайлбал, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин сурвалжлагчийн энэ талаарх асуултад “Бид намаасаа гарахгүй” гэсэн товчхон хариулт өгсөн байна.

Сураг сонсох нь, эдний гаргасан шийдвэр бүр 2015 оны эцсээр нам дотроо яригдаж байсан ч ил гаргаагүй байсан бололтой. Гэхдээ ганц нэг нууц хуралдаан, сална, сарнина гэсэн шивнээ хэвлэлийнхнийг тойроогүй. Харин тэд ганц үг ганхийгээгүйг бодоход эл асуудалд тун нухацтай хандаж байсан нь илэрхий.

Тухайн үед Дээд шүүхээс нэгэн шинэ намыг бүртгэсэн гэж хэвлэлээр бичигдэж байлаа. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрдсэн гэж тун тодорхой яригдаж байсан билээ.

Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээллийг тухайн үед ихэд нууцалж байсан юм. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ийм мэдээлэл одоогоор алга байна. Хурлын зард байгаагүй” гэсэн хариултыг өгч байсан юм.

Нэг үгээр дээр дурдагдсан нөхөд 2015 онд ийм үйлдэл гаргаж байсан ч амжилт олоогүй нь ойлгомжтой. Учир нь тэд дор бүрнээ энэ асуудлыг нууцалж, нэрээ цэвэрлэхээр зүтгэж байв.

Тухайлбал, Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “АН үүсгэн байгуулсан түүхэн дөрвөн хөдөлгөөнийхөн үг хэлж ширүүн шүүмж хэлж байна. МоАХ-г төлөөлж үг хэлсэн Со намаасаа гарч шинэ нам байгуулна” хэмээн жиргэсэн нь асуудлыг өөрөөсөө холтгох гэсэн арга байжээ. Харин тэр үеэр МоАХ-г төлөөлөн Д.Сосорбарам үг хэлсэн байна. Тэрбээр АН-аас гарч, шинэ нам байгуулна хэмээн хэлсэн. Харин энэ удаад байдал бодитоор хэрэгжих маягтай болов. Учир нь АН-ын дотоод хагарал, салан тусгаарлалд гоц нөлөө үзүүлж байгаа бүлгийг өдгөө Ц.Элбэгдорж толгойлж байгаа тухай улстөрийн хүрээнийхэн ойрын үед ярьцгааж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улстөрөөс бүр мөсөн яваагүй агаад энэ парламентийн хугацаа дуусахын алдад шинэ намтайгаар гарч ирэхээр төлөвлөсөн байна.

Ц.Элбэгдоржийн тухайд МоАХ-г өөртөө нэгтгэх хүслээ нууж байгаагүй. Гэхдээ өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд энэ боломжийг өгөхгүй нь мэдээж. Тиймээс Ардчилсан залуучуудын холбоо болон Г.Батхүүгийн МоАН-ыг түшиж шинэ намаа босгох бололтой.

Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд АН эзэнтэй, эзэнгүйн хооронд явсаар эцэст нь нэг даргатай болсон ч мань хүн хэлсэн шигээ эв нэгдлийг хангахад хүчин мөхөстөх нь тодорхой болж байгаа аж.

Өглөөний сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ff 2017-11-03 00:53:32
    Sain ch bai muu ch bai ebi bol avaad l yavchihna doo idej uusan bodit barimt bhgui hernee surgaar muurdug uhernuudiin hajuud aguu hun bhgui yu
  • Зочин 2017-11-02 22:27:48
    Бүгд бэлэн амлаж хүний толгой угаагаад дээшээ гарахаар нэгдэж нийлж идээд л. Улс орон гэж боддог хүн байхаа больжээ. Элбэгээ одоо байгаагаас л дээр байхаа
  • Bodood bodood 2017-11-02 15:05:17
    Энхбаярын заасан замаар дагаж эрх мэдэл рүү зүтгээд байна. Элбэгдорж одоо танигдсан, тэнэг амьтан л хошгирох биз.
  • Erdenet niit Ard tumniih ee XO !! 2017-11-02 09:20:47
    hashir genduulej aan Erdenetiig 2 uulahnaa niilj baigaad zohih sanaatai tegehgui ho, chamd ard tumen hangalttai ihiig ogson harin uhehdee uher buugaa gedeg shig...
  • Zochin 2017-11-02 06:38:29
    Elbegdorjiig dagval nohoin zamaar orno gedegee meddeggui uls turch bhgui bailgui dee
  • иргэн 2017-11-02 04:41:36
    Батхүү Чандмань хэмээх клубтээ хэдэн залуучууд цуглуулаад гүйгээд ч нэмэргүй дээ. Та нар тэр бизнэсээ хий тэтгэвэртээ гар. Баяртай үүрд
  • Zochin 2017-11-02 04:35:50
    Ene Elbegdorj yàsan tsàdàj hànàdagui shunàltài novsh 7 uuliin tsaaguur dald oroosoi.
  • Бат 2017-11-02 03:44:52
    Элбэгдорж одоо болно оо. Таныг одоо лав л Монгол хүмүүс хүлээж авахгүй шүү. Аливаа юманд хэмжээ гэж бий шүү
  • ZOCHIN  2017-11-02 03:27:57
    ali ch nam ylgaagui elbeg hudalchaas l holhon baigaaraidaa.
  • доноо 2017-11-02 03:25:35
    элбэгдоржийг одоо монголын ард түмэн хүлээж авахгүй тарыг сайн мэдсэн монголыг сүйрүүлсэн хулгайч
  • АН зайл 2017-11-02 02:48:29
    АН сөнөж гишүүд нь үхтүгэй
  • Zailzgaa !!!! 2017-11-02 02:03:15
    Za AN-d bish zowhon amin huwidaa zawshij delbertlee baysan eswel delbertlee erh medeld holbirch baisan hamgiin ADGIIN hed l b na ard tumen Ta nariig bol zail l ...
  • Хн 2017-11-02 01:36:03
    Энэ одоо хэзээний үйл үрийн лайгаар Монгол төрөөс зайлдаггүй барам бэ. Зайлаач ээ
  • Зочин 2017-11-02 01:36:02
    АЗХ тийм нөлөөтэй байгууллага уу зайлуул ах нарынхаа гар хөл болсон нэрнээс цаашгүй цүнхний бүтэц, Батхүү Өөртөө мөнгө хүүлэхээс өөр Ардчилалд юу хийсийн.
  • зочин  2017-11-02 01:26:47
    яагаад бас ардчилсан намаар оролдоод эхлэв. хэний захиалга вэ? өглөөний сониныхон
  • Бат 2017-11-02 01:10:44
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм