Катарын Элчин сайдтай агаарын тээврийн хэлэлцээрийг наашлуулахаар ярилцлаа

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ  Катар улсаас Монгол улсыг хавсран суугаа элчин сайд Султан Аль Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд “Катар Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 19 жилийн хугацаанд амжилттай ажиллаж байгаа ч цөөн салбараар хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна. Жуулчдыг ая тухтай зорчиход агаарын тээврийн асуудлыг шийдэх нь бидний эрхэм зорилго юм. Тиймээс агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулах,  цаашид Чингис хаан олон улсын нисэх буудалтай хамтран “Qatar Airways”  нислэгийг эхлүүлэх сонирхолтой байна.  2020 онд Катар улсад дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн, 2019 онд мэргэжлийн тамирчдын томоохон тэмцээн болно. Эрхэм сайд таныг дээрх асуудлуудад анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байна. Мөн таньд манай тээврийн сайд мэндчилгээ илгээн таныг Катар улсад айлчлахыг урьсаныг дамжуулж байгаадаа баяртай байна хэмээлээ.

Ж.Бат-Эрдэнэ сайд "Катар улсын тээврийн сайд  болон ноён Элчин сайдын мэндчилгээнд талархал илэрхийлээд “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жил үргэлжилж үр дүнгээ өгч байгаад баяртай байна.

Тухайлбал, Катар улсын 10 сая ам долларын буцалтгүй тусламжаар баруун бүсийн авто замын  67 км замыг барьсан нь ихээхэн дэмжлэг юм. Эрхэм Элчин сайд та хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сэтгэл гарган монголд олонтаа ирж ажиллаж байгаад хувиасаа болон яамныхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол улс далайн гарцгүй улсын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээвэр тэргүүн хэмжээнд тавигддаг. Тиймээс хоёр улсын агаарын тээврийн хэлэлцээрийг түргэвчлэхэд таньтай санал нэг байна.  2022 онд хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд нислэг аль хэдийн жигдэрсэн байна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2017-11-01 12:11:46
    Islamuudaas Hol baisan ni Mongold deer baih
    172.56.23.104
    Мэдэгдсэн Хариулах