Түүхэн амжилт үзүүлсэн сагсчдыг шагнав
Улаанбаатар хотноо хэдхэн хоногийн өмнө сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Азийн АШТ болж, Монголын эрэгтэй баг түрүүлсэн. Энэ ялалт нь олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг Монголын багийн спортын түүхэн дэх анхны тивийн алтан медаль юм.

Тэгвэл түүхэн амжилт үзүүлсэн тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна. Энэхүү шагналыг МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ гардуулсан юм. Тус багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, А.Гансүх нар тоглосон билээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-02 02:38:39
    Баяр хүргэе тэгэхдээ төр засгийн дарга нартаа хэлэх юм байна.Та нар өөрсдийнхөө салбарын хүмүүсийг л шагнах юм даа.Ингэж болохгүй байхаа адилхан шагнаж байгаач