
Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор жил бүр иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг. Энэ жил 15 дахь жилдээ Засгийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ сарын 26-нд буюу “Улс тунхагласан өдөр” Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Уламжлал ёсоор энэ жил 800 сурагч оролцох ажээ.
Б.Орхон