Д.Сумъяа: Х.Эрдэнэт-Од багшдаа маш их баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Энэ үеэр шинэхэн Хөдөлмөрийн баатрын сэтгэгдлийг хуваалцлаа. 

- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цол хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу? 

-Төрийн дэд одон медалиар шагнуулсандаа баяртай байна. Би Увс аймгийн Баруун түрүүн суманд төрж, өссөн. Анх жудо бөхөд хөтөлж оруулсан хүн бол миний аав Доржсүрэн. 2005 оноос Спортын Төв Ордонд Г.Базарсүрэн, С.Эрдэнэбат багшийн удирдага дор “Монгол охид” клубт хичээллэж эхэлсэн. 2008 оноос жүдо бөхийн ах эгч нартайгаа бэлтгэл хийж эхэлсэн. Харин 2010 оноос албан ёсоор жүдо бөхийн шигшээ багийн тамирчин болоод өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2011 оноос хойш Монгол Улсын Ардын багш, жүдогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням багшийнхаа удирдлага дор хичээллэсэн. Энэ мөчид жүдогийн шигшээ багийн бүх багш нартаа баярлала гэдгээ хэлье. Багш нарын маань уйгагүй хөдөлмөрийн үр шим нь тамирчдынх нь амжилт байдаг. Тэр дундаа Х.Эрдэнэт-Од багшдаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

 Мөн Монголын жүдо бөхийн холбоо, Спорт бэлтгэлийн төв, яам агентлаг, шигшээ багийн албад гээд маш олон хүчин зүйлээс тамирчин бидний амжилт шалтгаалдаг. Та бүхэндээ баярлалаа гэдгээ уламжилмаар байна. Миний хувьд сүүлийн дөрвөн жил хүчний бэлтгэлийг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Энхтөр багштайгаа хамтарч хийж байгаа. 

Түүнчлэн Хил ерөнхий хамгаалах газрынхан болон Монгол Улсын өнцөг булан бүрт хилээ манаж байгаа хилчиддээ энэ өдрийн мэнд хүргээд, баярт мөчөө хуваалцмаар байна. Жүдод хайртай, ивээн тэтгэдэг хувь хүн байгууллагууддаа баярлалаа. Мөн төрүүлж, өсгөсөн аав ээж, эмээ өвөөдөө маш их баярлалаа. 

-Абу Дабигийн Их дуулга тэмцээний алтан медалийн төлөө Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэл Силватай барилдсан. Рафаэл Силватай барилдахад ямар тактик боловсруулсан бэ? 

-Силва хүчтэй байсан. Олимпийн наадмаар ялагдсан учраас техник, тактикаа бэлдсэн. Энэ удаад ялж чадсан. 

 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuya 2017-11-13 12:57:08
    Mundag khodolmorch okhin amjilt
  • ZOCHIN  2017-11-02 17:06:59
    MONGOL BAHARHAL YMDAA ENE OHIN. AMJILT HUSIE. ULAM L HICHEEGEEREI. NUTGIIN CHINI UULS ARDAAS CHINI TUSHIJ BGAASHUU.
  • Монгол хүүхнүүд мундаг 2017-11-01 14:34:24
    Эрдэнэт-Од зодог тайлж дасгалжуулагч болсон байсан. Багийн барилдаанд өөрөө гарч ирээд шийдсэн мэх хийгээд багаа ялуулж байсан. Түүнийг харж санаанаас гардаггүй...
  • mongol 2017-11-01 13:18:49
    Delhiin hamgiin huctei mongol ohindoo bayar hurgie
  • Баяр 2017-11-01 12:32:26
    Агуу Алун гоо эхийн удам, аугаа тамирчин дүүдээ, багшид нь мөн төрүүлж өсгөсөн ээж аав, эмээ өвөөд нь энэ хорвоо дэлхийн гэрэлт бүхнийг хүсэн ерөөе
  • Mongol er 2017-11-01 10:33:55
    Bayar hurgie
  • sod 2017-11-01 09:29:55
    bayar xvrgei
  • ganaa 2017-11-01 08:47:10
    улам амжилт хүсье