Шөнийн тарифын хөнгөлөлтөд 130580 айл өрх хамрагдана

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, хоёр тарифт тоолууртай айл өрх ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал 21-06 цагийн хооронд хөнгөлөлт эдэлнэ.

Журамд заасны дагуу хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд галын аюулгүй байдлыг хангасан, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай юм.

Хөнгөлөлтөд 130580 айл өрх хамрагдахаас 128509 нь 100 хувь,  2071 нь 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-01 06:46:10
    хотод ирж амьдраж байгаа хөдөөнийхнийг өөгшүүлэх биш татвар авах ёстой
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах