ММ агентлагийн захирал явсан М.Оюунчимэг УИХ-ын гишүүн болоод тогоо руугаа “нулимж” байна

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МҮОНТ 50 жилийн ойн “Алтан цамхаг”-ийн ард түмний тайзнаа “залраагүй”-дээ бухимдсаар байх уу-


УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг явагдаж байна. УИХ дахь намын бүлгүүд дээрх төслүүдийг хэлэлцэх үеэр “тогоо руугаа нулимагч” нэгэн гарч ирснийг бусад гишүүн нь ихэд гайхширчээ.

Учир нь, Үндсэний телевиз, тэр дундаа ММ агентлагаар овоглож ирсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хуралдааны үеэр MNB Sport, MNB World сувгуудыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүгээр ч зогсохгүй хуулийн төсөлд тусгасан саналуудыг үгүйсгэж, чухам л зардал хэмнэж буй мэт сүрийг үзүүлжээ. Уг нь хагас зуун жилийн түүхтэй МҮОНРТ нь гадныхан бидний тухай онгон байгаль, хөдөөгийн ядуу амьдрал, хотын муу, муухай, алтан дээр суусан гуйлгачин гэх мэт агуулгаар хийсэн контентуудаар дамжуулан ойлгодог байдлыг өөрчлөхийг зорьж байгаа аж. Тиймдээ ч англи хэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн гадаадын үзэгч сонсогчдод хүргэх MNB World сувгийг нээн ажиллуулж, улс эх орныхоо түүх, соёл, улс төр, нийгэм эдийн засгийн байдал хөрөнгө оруулалтын орчны талаар эерэг мэдээллийг түгээх, сурталчлах, өнөөгийн Монгол Улсын хөгжлийг бодитоор харуулах, телевизийн контентийн хөгжилд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадварыг нэмэх, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах зэрэг эерэг хандлага бий болгохоор зорилго тавин бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.

Sport сувагтай болсноор бүх насныханд зориулсан спорт, өв уламжлал, эрүүл мэнд, танин мэдэхүйн телевизийн цогц хөтөлбөрийг бий болгож, үндэсний өв уламжлал соёлыг таниулах, нийтийн биеийн тамир спортыг сурталчлах, олон улс, тив дэлхийд болон Монгол Улсад зохиогдох олон улсын шинж чанартай спортын томоохон, цуврал тэмцээнүүдийг албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд шууд дамжуулан хүргэх ач холбогдолтой.

Гэвч олон нийтээс авч буй хураамжаас хэтрэхгүй байгаа тус байгууллага ирэх оны төсөвт эдгээр сувгаа нээн, үзэгчдийн хүртээл болгоход шаардлагатай тоног төхөөрөмж зэргийн төсвөө Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд тусгаж өгсөн нь эрхэм гишүүн М.Оюунчимэгийн тарыг танихад хүргээд байгаа аж.

Мэдээж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ажлын гараагаа 1995 оноос МҮОНТ-ийн ММ агентлагийн сэтгүүлчээр эхлүүлж, 1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал, 2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирлаар ажиллаж байсан. Үндсэндээ энэ их айлын буянаар олон жил айл бүрийн хойморт “заларч” явсан нэгэн учраас хамтран зүтгэгч бүлгийн гишүүд нь ихэд цочирдсон байна.

Намын гишүүд нь байтугай нэг тогоонд хүчин зүтгэж, түүнийг сайн сэтгүүлч, мэргэжил нэгтнүүдийнхээ төлөө дуугарахыг нь хүлээж байсан МҮОНРТ-ийнхэн жинхэнэ “шок”-нд орно гээч нь болжээ. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ажлын гараагаа эхлүүлсэн МҮОНТ гэх их айлыг өдгөө юман чинээ бодохгүй байгаа нь цаад утгаараа дэлхий нийттэй монголчуудыг холбох, гадныханд бодит мэдээллийг түгээх зэрэг ойрын боломжуудыг хааж байгаагаас өөрцгүй.

Саяхан Унгар улсад болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг л гэхэд монголчууд албан ёсны эрхтэйгээр үзэж чадахгүйд хүрч байсан. С1 телевиз шууд дамжуулах гээд бараагүй. Арга ядахдаа цахим ертөнцөөс л мэдээллийг нь үзэж байсан. Энэ талаар спорт сонирхогч бүр л мэдэж байгаа. Харин эрхэм гишүүн сэтгүүлч мэргэжилтэй ч өдгөө үүнийгээ умартчихаад MNB World, MNB Sport сувгийг үгүйсгэхээр зүтгэж байгаа нь харамсалтай. Ажиллаж, ард түмэндээ хүндлэгдэх хэмжээний эрхээ өвөрлөсөн МҮОНТ-ээ ингэж мартаж байгаа хүн сонгогдсон тойргоо мартаж, “матарлах” бол энүүхэнд бололтой.

Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МҮОНТ-ийн 50 жилийн ойн “Алтан цамхаг”-ийн ард түмний тайзнаа “залраагүй”-дээ бухимдсаар байна хэмээн хардах хүн ч олон байгаа юм. Учир нь МҮОНТ 50 жилийн ойгоо олон нийттэй тэмдэглэхийн тулд тайзнаа улстөрчдийг бус урлаг, соёлын алдартнуудыг урьж, хөтлөлт хийлгэсэн нь ард түмний тайз гэдгийг нь улам бүр бататгаж өгсөн. Уг нь тус телевизээс төрсөн хоёр улстөрч байдаг ч ууган телевиз ард түмэндээ үйлчлэхийг илүүд үзсэн хэрэг. Тиймээс тайзнаа гарч үг хэлж, уран бүтээлчдэд хандана хэмээн төлөвлөж байсан нь талаар болсонд өнөөг хүртэл гомдолтой яваа болов уу. Гэтэл тэрхүү ард түмний тайзнаа гарч чадаагүй гишүүн хариугаа хэтэрхий өндрөөр авах гэж улайрч байгаа хэрэг. Тэгээд ч МҮОНРТ гэх их айлын төсөв хөрөнгөөс танаж, MNB World, MNB Sport сувгийг үгүй хийснээр Монгол Улсын дэлхийд гарах гарцыг хааж байгаагаас ирэх оны төсөвт нэмэрлэж байгаа нь үгүй л болов уу.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-11-02 12:19:55
    Ene huuhen ugaas hun muutai gedeg ny deer yeys medegdsen, teneg huuhen , ataarhaj baikhgui yu
  • зочин 2017-11-02 09:31:40
    МҮОНРТ хэт данхайсан бүтэцтэй. олон даргатай, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зардаг газар болсон биш үү? Өрсдийгөө эргэд сайн хар даа. Хувийн TV-үүд илүү...
  • zochin  2017-11-02 09:11:34
    za barag sportiin suwag iluu dee, busad huwiiin hewshliin televizuud chin zowj amidarch bna sh dee. Undesnii televiz yahaw tatwariin munguur tuilaad l .
  • Ах гь 2017-11-02 07:05:53
    Хихи боов оюунаа
  • zochin 2017-11-02 01:57:56
    Mongol emegteichuudiig iim tsarai zustei geed delhii oilgochih vii dee gej umnuus ni ih ichdeg baij bilee.
  • kkk 2017-11-01 14:20:54
    ugaasaa holduu hund gariin boov chin sh de
  • mongol 2017-11-01 13:32:21
    Sportiin suvguud garval bidend l heregtei.Ter gishuun yagaad eserguutsniig oilgohdui yum.Magadgui mungu bosgoh shansgui baisan esvel ambitstai koko
  • ZOCHIN  2017-11-01 12:29:49
    AA OYUNCHIMEGIIN ZOV BAINA AA.HEREGGUI DEMII YMAND BUU MONGO ZAR.ULS ORON MONGOGUI VALYTIIN SANGIIN MEDELD BAGSH NAR AJIL HAYH GEED HETCUU BNA A...
  • Оюуна 2017-11-01 09:30:23
    Энний чахарсан орилоо дуунаас орой болгон сонсохоос үнэнэдээ залхаад байсан чинь гэнэт алга болсон яасан гэсэн чинь зайлж өгөхгүй болохоор дэвшүүлэн зайлуулсан ...
  • Иргэн 2017-11-01 09:05:34
    Эргүү авгай!
  • mgl 2017-11-01 08:49:41
    Nadad sarangerel shal hudlaa bas bolovsrol nimgen yum shig sanagddag harin ene huuhen-g bol chadvartai chadaltai setguulch gej boddog
  • зочин  2017-11-01 08:49:11
    өөрийн байгууллагаас гарсан ганц гишүүнээ хүндлэхгүй байхад та нарыг мартах нь зөв
  • Үсчинд дайралдсан сонгогч 2017-11-01 08:23:30
    Ажлын цагаараа үсчин мэтээр явдаг гишүүн юм билээ. Ер нь гишүүд бүгд шахуу ажлаа яг таг хийдэг юм уу?
  • zochin 2017-11-01 07:58:43
    dalijiga Sarangereliig bodbol xeltei ustai medleg chadbartai xyn naad Oyenchimeg chin
  • зочин 2017-11-01 07:45:57
    Ойн баяр энэ тэр тэмдэглэх болохоор мартчихдаг, Төсөв энэ тэр болохоор санадаг өөрсний чинь буруу, МҮОНРТ-ынхэн
  • Зочин 2017-11-01 07:35:56
    Улсын ойноос мундаг ойгоо тэмдэглэдэг. Өөрсдийгөө байнга рекламддаг тв дээ. Цэцэрлэг ажиллууллаа, байгууллагын тэмцээн боллоо... Мөн ч их жижгэрэх юм даа, томор...
  • zochin 2017-11-01 07:31:24
    danxaisan butetstei uzchix newtruuleg bxgui xuduu yawsan xeden xugshin setguulch ulig bolson xeden newtruulegtei tsag ueeesee xotsorson ONT baij reklam yawuulda...
  • Zochin 2017-11-01 07:18:53
    Setgvvlch naizdaa dajgvi setgelgeetei hvvhed baisan. Gishvvn blood yrij help baigaa ni iron garden neg l bish
  • иргэн 2017-11-01 07:08:41
    Сарангэрэлийг бодвол бөөрөнхийлэлгүй шударга загнах байлгүй дээ, битгий гоочил доо
  • хуульч 2017-11-01 06:53:27
    УЛСЫН ИХ ХУРАЛД,,МҮОНРТ-ийгг төлөөлөөгүй тэгээд ч төрийн хүн төрийн нүдээр асуудалд хандах учиртай ЙИМД М,ОЮУНЧИМЭГИЙГ БУРУУТГАХ УЧИРГҮЙ ГЭЖ БОДОВ УУ ???
  • иргэн 2017-11-01 06:21:26
    Янз бүрийн боовонд дуртай ш дээ
  • мб 2017-11-01 06:20:49
    Энэ сэтгүүлч бид 2 ийн хууль тогтоох гэж юу байхав дээ ичиж үхмээр дамшиг
  • Насаа 2017-11-01 06:01:43
    Ахиухан боов аваад егчихгуй