Эдэлбэр газрыг бүртгэлжүүлнэ
ҮХААЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Цахим Засаг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг бүртгэлжүүлэх,  хил хязгаарыг нь шинэчлэн тогтоох, нэгдсэн системтэй болох, мэдээллийн сан байгуулах, мониторинг хийж ашиглалтыг нь сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж.

Эл хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын төлөв байдал, газар ашиглалтын горим, тавигдах шаардлага, норм, дүрэм стандартыг шинэчлэн тогтоох, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд газрын боломжит нөөцийг шинэчлэн боловсруулах аж.Түүнчлэн тариалангийн талбайн мэдээллийн санг үе шаттайгаар байгуулан хэрэгжүүлж, газрын тохиромжтой байдлын үнэлгээнд суурилсан тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуй байгуулах чиглэлээр ажиллах  юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.