“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 81 тэрбум төгрөг зарцуулна
 УИХ 2018 оны төсвийн энэ сарын 15-ны дотор хэлэлцэн батлах ёстой. Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм. Улсын хэмжээнд 135 мянган эх энэхүү хөтөлбөрт хамрагдахад  81 тэрбум төгрөгийн зардал гарах аж. Энэ хөрөнгийг 2018 оны Улсын төсөвт суулгажээ.

Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгоход зориулж 15.8 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаад байна. Харин 0-3 настай эх болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгоход зориулж нийт 96.8 тэрбум төгрөгийг зарахаар төлөвлөжээ.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.