“Чээж” биш “Цээж” гэж бичихээр болов

Энэ хичээлийн жилээс эхлэн “чээж” гэдэг үгийг утгын алдаатай болсон гэж үзэж хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргалаа.

Уг шийдвэрийн дагуу шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдэд “цээж” хэмээн залруулж бичсэн гэж Төрийн хэлний зөвлөл мэдээлэв.

БСШУСЯ-наас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөнийг хэл бичгийн эрдэмтдийн дунд 2011 онд зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөр эргэлзээтэй бичигддэг 700 орчим үг дээр санал солилцож, эцсийн шийдвэрт хүрсэн байдаг. Тэрхүү 700 үгэн дунд цээж гэх үг багтсан байдаг бөгөөд “чээж” гэж бичих нь зүйтэй гэсэн шийдвэрийг тухайн үед гаргаж байжээ.


Зууны мэдээ
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БИЛГЭЭ 2017-11-02 01:39:25
    дампуу тэнэгүүдийн хийж байгаа ажил
  • Иргэн 2017-11-01 08:37:19
    Монгол хэл шинжлэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бүх хүний зэрэг, цолыг даруй хүчингүй болгох. Кирилл бичигт шилжсэн 70 жилд хэдэн үг зөв бичихэд саад хийв, тэд. ...
  • зочин 2017-11-01 05:36:46
    Анхнаасаа л цээж бичиг гэж бичдэг л бсан ш дээ.
  • Бат 2017-11-01 04:50:41
    Цээж л гэж бичдэг байсан шүү дээ. Өөр хийх ажил алга уу? гайхал ууд
  • Зайтай болгооч, Оллоо!!! 2017-11-01 03:26:33
    Монгол хэл дампуурч дууслаа! Төрийн хэлний зөвлөл гэгч нь юуу хийж суудаг юм бэ? Сайд нар нь хүртэл буруу ярина!! Жишээ хэлмээр бна, энд зай алга!!!