Төрийн албаны давхар цалин

Монгол төрийн албаны залгамж халаа цаашлаад мэргэшсэн төрийн албан хаагч гэдэг ойлголт бүдгэрч үгүй болсныг Төрийн албаны зөвлөлөөс гаргадаг өнгөцхөн тоо баримтаас түвэггүй харж болно.

Гэхдээ эдний баримт бүрэн биш юм. Дарга нарын үзэгний үзүүрээр ажилгүй болсон бүх хүмүүс өргөдөл, гомдлоо бариад ирэхгүй. Нэгэнт ажилгүй болсонтойгоо эвлэрч байгаа, мөн адгийн зарга арван хоног гэгчээр зардал чирэгдэл болохоос төвөгшөөж дуугүй өнгөрөх хүн ч цөөнгүй. Энэ байдал сонгуулийн дараа улам олширч, ажлаас халагдсан тогтоол барьсан төрийн албан хаагчид Төрийн албаны зөвлөлийн үүдийг сахиж өнждөг.

Төрийн албаны хууль зөрчсөн, завхарсан ийм байдлыг үе үеийн Засгийн газар, парламент цэгцэлж чадаагүй. Улам цэцэглүүлсэн гэхэд хилсдэхгүй.

 

ШҮҮХ АЖЛААС ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛАГДСАН 1,238 ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

 

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд 110 гаруй ажлын байранд 350 гаруй төрийн жинхэнэ албан хаагчийг улстөрчид, өндөр албан тушаалтан томилдог нь төрийн албыг тогтворгүй улстөржүүлж байгааг холбогдох байгууллагууд анхааруулсаар байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссоос энэ асуудлыг төрийн түшээдэд өргөн барьсан боловч өнөөг хүртэл хав дарсаар байгаа.

Магадгүй Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулахаар парламентаар хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлийг бодит болгодог 350 гаруй албан тушаалыг хүчингүй болгох нь төрийн албаны мерит зарчим хэрэгжих маш том хөшүүрэг болох юм. Ингэж байж л төрийн албанд шударга томилгоо. тогтвортой ажиллах асуудлыг ярих боломжтой аж.

Төрийн алба сонгуулиас сонгуулийн хооронд нам, улстөрчдийн шахааны бизнес болж хувирсан жишээг шүүхийн цахим мэдээллийн сангаас хэдэн зуу, мянгаар нь орж уншиж болно. Сүүлийн найман жилд гэхэд захиргааны хэргийн анхан шатны шүүхээр төрийн албатай холбоотой 2,100 хэрэг хянан шийдвэрлэсний 1,238 нь буюу талаас илүү хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдол байгаа юм.

Түүнчлэн энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн жил 600 гаруй хүн хандсан байна. Энэ мэтчилэн жилд хагас сая хүн халагдсан тушаал сугавчилж, хууль хяналтын байгууллагын үүдээр эргэлдэж байхад нөгөө талд төрийн албанд давхар цалин авч байдаг хүмүүс олон байдаг аж.



ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСНЫ ХЯЗГААР НЬ БОЛСОН Ч ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА 2,000 ГАРУЙ ХҮН БАЙДАГ


Жил ирэх тусам ажилгүй иргэдийн тоо өсөж улсын хэмжээнд 9.6 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Ажилгүй иргэдийн ихэнх нь дээд боловсрол эзэмшсэн ид хөдөлмөрлөх насны залуус бөгөөд ажил идэвхтэй хайж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Гэтэл тэтгэвэрт гарах нас нь аль хэдийн өнгөрсөн атлаа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс олон байна. Муухайгаар хэлбэл, их, дээд сургууль төгссөн залууст ажлын байраа суллаж өгөхгүй, давхар цалин авч байгаа төрийн албан хаагчид юм.

Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар тэтгэвэрт гарах насны хязгаар нь хүрсэн ч төрийн албанд ажиллаж байгаа 2,000 гаруй хүн байдаг аж. Тодруулбал, төрийн захиргааны албанд 113 хүн ажиллаж байгаагийн 97 нь эрэгтэй, 16 нь эмэгтэй хүн байгаа юм. Төрийн үйлчилгээний албанд 1,375 хүн ажиллаж байгаагийн 902 нь эрэгтэй, 473 нь эмэгтэй. Харин төрийн тусгай албанд 55, улстөрийн албанд 74 хүн ажиллаж байгаа аж. Энэ бол энэ оны нэгдүгээр улирлын нэгдсэн тоо юм.

Тэгвэл чөлөөнийхөө амралтад суусан ч төрийн албанд ажиллаж, нэг ёсондоо Давхар цалин авч байгаа хүмүүсийг Төрийн албаны хуулиар зохицуулдаг. Төрийн албаны тухай хуульд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албанд тэтгэвэр тогтоолгох нас хөдөлмөрийн хуулиараа 60, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гэж заажээ. Харин улстөрийн албан тушаалд насны хязгаар байхгүй.

Мөн тэтгэврийн насны хязгаар нь хүрсэн ч төрийн албанд ажиллаж байгаа бол цалин, тэтгэврийнхээ аль нэгийг нь авах зохицуулалт байдаг аж. Гэвч ихэнх тохиолдолд цалин, тэтгэврээ хамт авдаг гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Түүнчлэн тэтгэвэртэй холбоотой маргаан Төрийн албаны зөвлөлд мэр сэр ирдэг ч шууд шүүхээр шийдвэрлэдэг байна.

Бид Төрийн албаны давхар цалингийн талаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайханаас тодруулахад “Тэтгэвэрт гарна гэдэг төрд ажиллаад болчихлоо гэсэн үг. Төрийн албаны хуульд тэтгэвэр тогтоолгох нас 60, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гэж заасан. Төрийн үйлчилгээ, захиргаа, тусгай албанд тэтгэврийн насаараа явдаг бол төрийн тусгай алба 60 нас хүрээгүй ч 25 жил ажилласан бол тэтгэвэрт гарчихдаг. Үүнд цэрэг цагдаа тагнуулынхан хамаарна.

Төрийн албан хаагчид тэтгэврийн нас нь хүрсэн мөртөө үргэлжлүүлэн ажиллахаар бол эрүүл мэнд. ажлын туршлагадаа үндэслээд байгууллагадаа өргөдөл гаргадаг. Хөдөлмөрийн хуульд Тэтгэврийн насны хүн хөдөлмөр эрхэлж болно гэж заасан. Байнгын ажлын байран дээр Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно. Гэхдээ төрийн захиргааны албан тушаалтан төрд ажиллах жил нь дууссан л бол гэрээгээр ажиллах боломжгүй” гэсэн юм.

Ийнхүү төрд ажиллаад хөдөлмөр гавьяагаа үнэлүүлчихсэн, амралтаа эдлэх нас нь болчихсон ахмадууд давхар цалин авч төрийн албанд ажиллах нь зүйд хэр нийцэх вэ. Төрийн албанд давхар ажилладаг гэх бүдэгхэн тоо баримтыг Төрийн албаны зөвлөлөөс өгч байгаа ч үүнд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулдаг нь хаалттай. Учир нь тэтгэвэрт гарсан албан хаагч цалин тэтгэврийнхээ аль нэгийг авч байгаа эсэхийг хэд хэдэн байгууллагаас тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байсан юм.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-12-08 13:31:33
    Тэтгэвэрт гарах нас болсон бол залуучуудад зайгаа тавьж өгөөчээ
  • Иргэн 2017-11-02 01:29:17
    Иргэдээ жинхэнэ ялгаварлан гадуурхсан заалт юм даа. Улс торчид нь тэтгэвэрт гардаггуй энгийн иргэд нь тэтгэвэрт гардаг заалттай.
  • zochin 2017-11-01 20:12:56
    bie haa sain bol ajillaj bolno shuudee ..Gadaadad bol tetgebert garsan hun bol baga tsalintai ajild zubshuurnu ,,jishee ni sard 10-15 tsag iin ajild zubshuurdug...
  • zochin 2017-11-01 14:21:30
    tetgegev-t garchihaad ajil huugeed yavdag hushideg-iig boliulah heregtei. ajilgui zaluuchuud zunduu bna. hushirchiheed hel medehgui , hudlaa unen yum yariad
  • Zochin 2017-11-01 12:01:10
    Turiin albaar zogsokhgyi turiin umchit tomookhon companiyd byyr aimaar sh dee. Khiaruulj bgaa um chin.
  • зочин 2017-11-01 08:33:45
    Өөрсдөө өндөр настан болохгүй, мөнхий залуугаараа байх юм байна л даа. Ахмадуудаасаа тэтгэвэрт гарахаас нь өмнө сайн сурч авцгаа. Чадваргүй залуучууд дүүрэн учи...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2017-11-01 06:38:31
    Duuriin teatrt Monhzuliin geh oir dotniin Dashpeljee geh ovgon tuunii hamtragch nar boloh Burenbeh Sarantuya geh met ul buteh horchin guud horoo nairuulaad baij...
  • зочин 2017-11-01 06:32:55
    хөгшин хүмүүс цагтаа л байраа тавьж өгөөд явах хэрэгтэй. залуучууд ажлаа хийг.
  • zochin 2017-11-01 05:26:09
    тэтгэвэрт гарчаад ажиллаад бгаа чинь бас л танил тал арын хаалганыхан ш дэ туршлага мэдлэг чадвартайдаа ч биш,залуус ч ажиллаж байж туршлага сууна ш д
  • Агдуу 2017-11-01 04:48:45
    УНТЭ д давхар ажиллаж байгаа эмч нар маш олон байна . Энэ хэдэн эмээ өвөө нарынхаа амыг харж Бямбадорж дарга ажилаа хийдэг. Нөгөө хэд нь дандаа дарга сэтэртэй...
  • Бат 2017-11-01 04:48:12
    Нас болсон гэж адлах яах вэ? Залуу үе ахмад үеийнхээ ажлын залгамж халааг авдаг тийм тогтолцоогийн бүрдүүлээд өгчих.
  • Ger bulee l tejeej bna shde 2017-11-01 04:06:20
    Tur ni tetgeveree nemehgui, huuhduudiig ni ajild avahgui bolson uyed ahmaduud chumuguu tasartal ajillaj bna yah ystoi ym be
  • Zochin 2017-11-01 03:43:38
    Tetgevriin nasnii khymyys ajil khiij bolokhgyi gsn khuuli baikhgyi bz dee. Naad khyniig ajlaas n' khalaad davkhar tsalin ugdug zavaarsan yumaa bolimoor um.i
  • зочин 2017-11-01 03:27:52
    АКАДЕМИЧ нэрийг аргалаж авсан бусад эрдэмтэдээс ялгаагүй цөөн хэдэн хүн насаараа сар бүр 1000 000 гаруй төгрөг авдаг шударга бус шийдвэрээ төр засаг хянаж үз...
  • Зочин 2017-11-01 03:17:51
    Албан ажилдаа хариуцлагатай, мэдлэгтэй, чадвартай сайхан ахмадууд бий. Залуус чадвараа сайжруулах л асуудал даа, уг нь.
  • Зочин 2017-11-01 02:51:30
    Тэтгэвэрийн насыг нэмэх нь буруу эрэгтэй 60, эмэгтэй 55 хүрээд л тэтгэвэртээ гарах хэрэгтэй.Тэтгэвэрт гарчихаад ажиллаж байга хүмүүс хөдөө орон нутагт ч зөндөө ...
  • иргэн 2017-11-01 02:45:33
    Улс орон минь ард түмнээ бодож ажилтай болгохгүй бол цөхөрч байна шүү. Энэ улс орны сул байдлыг гадныхан их ашиглаж байна.
  • Бат 2017-11-01 02:19:41
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
  • зочин 2017-11-01 02:11:33
    Тэтгэврийн насанд хүрчээд хий цалин авдаг улс цөөнгүй. Ялангуяа төрн гавьяа шагналаараа гул барьдаг. Бүтээл муу, хоосон үглээнүүд
    182.160.2.35
    Мэдэгдсэн Хариулах