Залуучуудын ДАШТ-д оролцох бөхчүүд Хөх хотыг зорилоо

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравнэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод зохион байгуулагдана.

Дэлхийн аваргад оролцох баг тамирчдыг энэ сарын дундуур Сэлэнгэ аймагт болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон билээ.

Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин өнөөдөр БНХАУ-ын Хөх хотыг зорив. Манай залуучууд Монголын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.