УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүүхдийн тоглоомын талбайг дахин сэргээлээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнгөрсөн амралтын өдрүүдээр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23, 24 байрны өмнөх хүүхдийн тоглоомын талбайг шинээр тохижуулан оршин суугчдад хүлээлгэн өглөө.

Тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх цогцолбор барилгыг нэгдүгээр хорооны хүүхдийн талбайн газар дээр барихаар барилгын ажил эхлээд байсныг өнгөрсөн хавар зогсоож, хүүхдийн тоглоомын талбайг дахин сэргээх ажлыг эхлүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хүсэлтийн даруу Нийслэлийн засаг дарга барилга барих газрын эрхийг цуцалж, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тус хүүхдийн тоглоомын талбайг дахин тохижуулж хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү хоёр жил орчим тоглох талбайгүй байсан хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбайтай боллоо.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • оршин суугч 2017-10-31 08:44:44
    Гишүүнээ. СБД-4-р хороо 1-р 40,000-ын 49-р байрны хажууд байгаа Замын цагдааг нүүлгэж өгч туслаач. Тайван амгалан амьдармаар байна. Срнгуулийн үеэрээ ирж харс...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Hyanaltiihand bas bayrlah oystoi 2017-10-31 07:57:33
    mergejliin hyanalt irj zogsooj ugsiin shuu. shuurhai sain ajilasan
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах