Ирэх сарын башёд дөрвөн ёкозүна барилдана

Японы мэргэжлийн сүмод Кисэносато 72 дахь ёкозүна цол авснаас эхлэн “Дөрвөн ёкозүнагийн үе” эхэлсэн. Гэвч бэртэл гэмтлийн улмаас дөрвөн их аварга нэгэн зэрэг дэвжээнд гараагүй өдий хүрсэн юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын Харү башёд их аварга Хакүхо Даваажаргал тэмцээний тав дахь өдрөөс, тавдугаар сарын тэмцээнд Какүрюү Ананд тав дахь өдрөөс, ёкозүна Кисэносато 11 дэх өдрөөс, долоодугаар сарын башёд Какүрюү Ананд дөрөв, Кисэносато зургаа дахь өдрөөс тэмцээнийг орхисон байдаг. Мөн өнгөрсөн есдүгээр сарын башёд зөвхөн Харүмафүжи Бямбадорж зодоглож, бусад гурван аварга эхний өдрөөс л барилдаагүй. Харин мэргэжlийн сүмогийн үзэгчид дөрвөн аваргаа нэгэн зэрэг дэвжээнд харах мөчийг тэсч ядан хүлээж байсан билээ.

Өчигдөр Японы сүмогийн холбооноос ирэх сарын Кюүшюү башёд өрсөлдөх бөхчүүдийн чансааны жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтаас харахад ирэх сарын башёд мэргэжлийн сүмогийн өнөө цагийн дөрвөн ёкозүна бүгд зодоглохоос гадна нэлээд сонирхолтой барилдаанууд өрнөх аж. Үүнээс гадна Тэрүнофүжи Ган-Эрдэнэ ирэх сард сэкивакэ цолтой барилдах бөгөөд арав давсан тохиолдолд озэки цолоо буцаан авна.

Кюүшюү башёгийн зүүн жигүүрийг Харүмафүжи Бямбадорж манлайлах бол баруун жигүүрийн тэргүүн магнайд Хакүхо Даваажаргал гарах юм. Япончуудын итгэл найдвар болж, мэргэжлийн сүмогийн 72 дахь их аваргаар тодорсон Кисэносатогийн бэртэл гэмтэл бүрэн эдгэрсэн эсэх талаар Японы хэвлэлүүдээр ямар нэгэн мэдээлэл цацагдахгүй байгаа ч сүмогийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн дунд дээрх асуудал хүлээлт үүсгэсээр л байгаа юм.

Өглөөний сонин
Н.Номин-Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.