Монголын Сайтын Холбооны найман жилийн ой тохиож байна

Монголын Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд  үйл ажиллагаа явуулж байгаа 130 гаруй цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооны найман жилийн ой өнөөдөр тохиож байна.

Өнөөдрөөс найман жилийн өмнө иргэд  интернэт сайтуудаас мэдээлэл авдаг байсан ч өнөөдрийнх шиг цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдол, нөлөөлийг төдийлөн сайн ойлгоогүй байжээ. Ийм цаг үед буюу 2009 оны 10 сарын 29-ны энэ өдөр зарим сайтуудын удирдлага, төлөөллийн санаачлагаар Монголын Сайтын Холбоо ТББ-ын анхны хурлыг хийж, тус холбоог байгуулах шийдвэрийг гаргаж анхын дүрмээ баталж байжээ. Холбооны дүрэм ёсоор бол хоёр жилд нэг удаа гишүүн сайтуудын удирдлага төлөөллийг хамруулсан нэгдсэн чуулган хийх бөгөөд чуулганаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгож, Удирдах зөвлөл нь дундаасаа Холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч ажлын албаа зохион байгуулан ажилладаг.


Одоогоор Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгчөөр dorgio.mn сайтын захирал Энхтайваны Батхүү Монголын Сайтын холбооны сонгогдон ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд тус холбооноос нийгмийн хариуцлага хэрэгжүүлж хэвлэл  мэдээллийн хэрэгсэл  мөн гэж мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх, цахим сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, тэднийг сургах чиглэлээр томоохон ажлуудыг төлөвлөж, амжилттай хэрэгжүүлж ирсэн юм.

Цаашид улам бүр хөгжиж  байгаа Цахим сэтгүүлзүйн хөгжлийн чиглэлийг зөв тогтоох, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, интернэтийн болон цахим мэдээллийн хууль боловсруулах чиглэлд зэрэг ажилд  Монголын Сайтын Холбоо тэргүүлэн ажиллах зорилготой юм.

Иймээс МОСАХ-ны  гишүүн сайтуудын сэтгүүлч админууд болон энэ салбарт ажилладаг бүх хүмүүст Монголын Сайтын Холбооны найман жилийн ойн баярын мэндийг хүргэе.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.