Өсвөрийн бөхчүүд С.Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцоно
Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн ирэх сарын 3-нд түүний төрсөн нутаг Миэ мужийн Цүй хотод болно.

Тус тэмцээнд манай улсаас “Женко”, “Хасу-Мегастарс”, Багануур дүүргийн “Хөх эрчис” клуб, Баянхонгор аймгаас бүрдсэн нийт 22 тамирчин өсвөрийн тамирчин гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор оролцохоор өнөөдөр Наран улсыг зорьжээ.

Ёшидагийн тэмцээний нэр хүнд өсч, энэ жилээс олон улсын чанартай болж байгаа бөгөөд Япон, Монгол, Франц, Канад, Шведийн өсвөрийн бөхчүүд оролцох юм байна. Түүнчлэн энэ удаагийн тэмцээний үеэр Ёшидагийн нэрэмжит спортын ордоны нээлт болох аж.

Монголын “Женко”, Японы “Ичиши” клубийн хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн тамирчид маань хамтарсан бэлтгэлд хамрагдана. Алдарт Саори Ёшидагаас гадна олимп, дэлхийн аварга Эри Тосака, Сара Дошо нарын шилдгүүд өсвөрийн бөхчүүдэд өөрийн туршлагаас хуваалцаж, хамт бэлтгэл хийх юм.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.