Ерөнхийлөгчийн “30 гэр бүл”-ийн үлгэр яаж төгсөх бол...

-Үнэхээр ийм гэр бүлүүд байгаад, Монголын эрх ашгийг хөндөөд байвал шуудхан ил зарлаж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ нууцыг задлахгүй байх том шалтгаан Ерөнхийлөгчид байна гэхэд буруудахгүй биз ээ-

 

“30 гэр бүл”. Энэ үг орчин цагт хадны мангаа шиг л аймар сонсогдох аж. Хүмүүс хүүхдээ хадны мангаагаар айлгадаг шиг Ерөнхийлөгч Х.Баттулга , байсхийгээд л “30 гэр бүл” гэж хачин нухацтайгаар хэлж хүмүүсийг шийрэгнүүлэх болов. Түүний яриад байгаа энэхүү “30 гэр бүл” Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан танил үг л дээ.

Тиймээс л “30 гэр бүл” гэж юу гэсэн үг болох, хэн хэнийг эдгээрт багтаан нэрлээд байгааг мэдэхгүй ч Ерөнхийлөгч маань хүртэл шууд илчилж чадахгүй, дүлгэнээд байгааг нь харвал их л айхавтар бүлэг байх шиг. Сүүлдээ бүр жирийн иргэд ч үүнийг нь ойлгохгүй хэр нь 30 гэр бүлийн сургаар айж тэвдэх маягтай.

Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд багтдаг нь “тодорхой” болов. Хэдийгээр мань хүн чухам юунд хутгалдсанаа ойлгохгүй байгаа ч Ерөнхийлөгч түүнийг 30-ийн нэг гэж итгэлтэйгээр зарлаад байгаа.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга чухам юуны учир эдгээр нэрийг хэлэхээс татгалзаад байгаа нь хачирхалтай. Нэгэнт л эдгээр гэр бүл Монгол Улсын хувь заяанд тоймгүй хохирол учруулаад байгаа юм бол төрийн тэргүүний хувьд улс эх орон, ард иргэдийнхээ тусын тулд илчлэх нь түүний үүрэг баймаар. Харин одоо мань хүн энэ их нууцыг ганцаар олж мэдээд, түүгээрээ өрсөлдөгч нараа намнаж, сүрдүүлээд байгаа мэт л харагдаж байна.

Дээр нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч нар 50 гаруй удаа хориг тавьсан ба бүгд өөрийн гэсэн үндэслэлтэй, албан хэв шинжтэй байсан. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан хориг дэндүү амин хувийн шинжтэй байсан гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга ширүүхэн шүүмжилж байв.
 

Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч

 

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн, хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ийн яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна. Хоёр дахь зүйл гэвэл “Батлагдаагүй асуудал дээр хориг тавина” гэсэн Ерөнхийлөгчийн заналхийлсэн байр суурь юм уу, хориг тавьж байгаа албан бичиг дээр орж ирсэн байна билээ. Хориг өөрөө нэгдүгээрт үндэслэлтэй явдаг. Өөрөө дагуулаад эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа.

Тэгээд энэ гаргасан үндэслэл, энэ бичгээс нь харж байхад их зовлонтой харагдаж байгаа. Гучин гэр бүлийн нэг гэдэг нь тогтоогдоод байх шиг байгаа юм. Тэгээд энэ үндэслэл гэдэг юмыг чинь авах ч хэцүү, байх ч хэцүү. Анх удаа ийм хориг орж ирж байгааг харж байна. Хориг тавьж байгаа асуудал чинь үндэсний эв нэгдлийг хамгаална, Үндсэн хуульд нийцүүлнэ гэсэн тангарагт нь нийцэж явах ёстой. Гэтэл далд санаатай, давхар бодолтой хориг байж болохгүй гэж би УИХ-ын гишүүний хувьд бодож байна" гэсэн юм.

Тэрбээр албан бичиг болон хоригийн талаар тун ч оновчтой хэлэх шиг боллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч X.Баттулга байр сууриа ул суурьтайгаар илэрхийлэхийн оронд шантаажилж, заналхийлэх маягаар мэдэгдэл хийгээд байвал төрийн тэргүүний үүргээ олон талаар гуйвуулан ашигласан болно гэж хэлсэн хэрэг.

Нөгөө талаар үнэхээр ийм гэр бүлүүд байгаад, Монголын эрх ашгийг хөндөөд байвал шуудхан ил зарлаж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ нууцыг задлахгүй байх том шалтгаан Ерөнхийлөгчид байна гэхэд буруудахгүй биз ээ Ямартай ч Ерөнхийлөгч маань Монголын нийгэмд нэгэн учир битүүлэг “30 гэр бүл”-ийн тухай таавар таалгаж эхэллээ. Энэ асуудал яаж төгсөх бол гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.

Өглөөний сонин
Р.Төгс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enkhbayr 2017-11-09 12:44:35
    Bagabanid ymar ch l baisan baigaa gesen shuu
    202.179.27.233
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-31 12:05:59
    Баттулга өөрөө мөнгө тарааж хууль зөрчиж байж ерөнхийлөгч болсон. Одоо хууль үйлчлэхгүй юу. энгийн иргэд байсан бол шийтгүүлчихсээн ял эдэлж байгаа даа хөөрхий ...
    202.21.103.58
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2017-10-30 11:54:42
    нэрлээд яадаг юм хэл амаа билүдэхээс цаашгүй: том арга хэмжээ авч чаддаг бол нэрлээд цааш харуулахыг нь цааш харуулаад өг дөө.
    150.129.142.64
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-30 10:02:47
    30 гэр бүл дотор Ерөнхийлөгч ч байж мэднэ шүү. Ер нь бараг л ард түмэнд тодорой доо. Хэн баян байгаа нь хоёр намынхан шүү дээ.
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-30 07:59:49
    uneheer tiim ger buluud baidag bol 1 ni erunhiilugch uuruu l baih bii dee
    103.26.193.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2017-10-30 05:52:19
    Ерөнхийлөгч зориг гаргаад тэр 30 гэр бүлийг нийтэд зарлаач. Тамгын дарга З.Энхболд ахаас маш шуурхай хүсч байна.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-30 05:36:58
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • 12 2017-10-30 04:54:49
    30 байна уу хэд байна гэдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ л байгаа гэдэг нь тодорхой шүү дээ. байгалийн баялгаараа дэлхийд 8-д ордог энэ жижигхээн 3хан сая хүн ингэж...
    103.212.116.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Tu 2017-10-30 04:45:48
    MCS Geed heleed baigaa ym bish uu
    45.117.32.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Er ni bol UNEN shuu dee 2017-10-30 03:56:19
    mongoliin buh Bankuudad baigaa niit Mongon hadgalamj l gehed yas yuman deeree 93% ni 10 hurehgui hunii ner bolon ehner huuhed deer baigaa shuu dee tegeheer unen...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Hhhhh 2017-10-30 03:34:41
    BATTULGA eronhiilogch bolson.ooroo bol bolson. Hezee ch jinpin putin shig baij chadahgvi tseverlehgvi, zvgeer l yarina. Bolomjgvi zuil shv de todorhoi
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-30 03:25:42
    баттулга бол чойбалсан гол лоозон нь гадаад талдаа хятадын аюул дотоод талдаа 30 гэр бул бугд зохиомол оросуудын хийж байгаа ажил угуй бол зориг болно
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • hulgaich  2017-10-30 03:22:09
    hulgaich nariin gar hul bolson setguulch nertei pizdaaguud yu bichih ni ogt hamaagui HULGAI HIIJEL BGUU TED.....
    103.229.120.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд.  2017-10-30 03:21:02
    Зайсан болон. Богд уулын амуудаар. Ер нь энд тэнд хэсэг бүлгээрээ оршин тогтноод удаж бн шүү дээ. Хувалзнуудыг тонилговол таарна
    66.181.160.105
    Мэдэгдсэн Хариулах
  • М.МӨНХБАТ 2017-10-30 03:12:02
    Ерөнхийлөгчөө та 30 гэр бүлийн асуудлыг олон нийтэд ил болгож тавиач дээ.Учир битүүлэг юм яриад төрийн нэр хүндийг унгаж болохгүй шүү??
    202.179.10.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Тулга урт хутгат  2017-10-30 03:09:45
    Чухам энэ 30 гэр бүл хэзээнээс бий болж, хэний нам нөлөөлж, хэн тэдэнд тийм их эрх мэдэл олгож, үйлчилдэг вэ гэдгийг ч бас Ерөнхийлөгчөөс асууя. Энэ 30 гэр б...
    66.181.185.129
    Мэдэгдсэн Хариулах
  • бхнр 2017-10-30 03:08:44
    өөрөө 30-ын 1 нь юм чинь хэлж чадахгүй ээ
    103.26.195.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-10-30 02:52:08
    Монголын ард иргэд энэ хүмүүсийг ил тод нэрлэхийг хүсэн хүлээж байгаа шүү... Одоо л хэлж, олны өмнө гаргах хэрэгтэй. Хэн нь хэн гэдгээ нотлон харуулах ёстой.
    27.123.214.120
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-10-30 02:39:57
    BI BODOHOD HEZEE CH BIZNES ,HODOLMOR ERHLEEGUIGEER ,TORD ALBA HASHAAD AVILGALAAR BAYJIJ TANSAGLADAG TER AVILGACHIDIIG HELSEN BAIH AA.BAYR,ELBEGDO...
    58.7.145.198
    Мэдэгдсэн Хариулах