Таеквондочид олон улсын гурван тэмцээнд оролцож байна

Яг энэ цаг мөчид Монголын Таеквондогийн шилдэг тамирчид БНСУ, Казакстан, Макаод болж буй олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож байна.

Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотноо болж буй Дэлхийн Таеквондогийн холбооны Ерөнхийлөгч агсан Kin Un Yong-ийн нэрэмжит олон улсын цомын тэмцээнд Монголын таеквондогийн холбооны "Цахилгаан нударга", "Тулга" клубын тамирчид болон Монголын Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцож байгаа юм.

Мөн Казакстан улсын Алмата хотноо болж байгаа 'Bars Cup" олон улсын тэмцээнд Монголын таеквондогийн холбооны Ховд, Дундговь, Увс, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн нийт 13 шилдэг тамирчин өрсөлдөж байна.

Харин Макао хотод болж буй International Taekwondo Championships 'Macau Open-2017" тэмцээнд "Арслан", "Ривер" клуб, Дорноговь аймгийн нийт найман тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцохоор очжээ.

Дээрх гурван тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлсэн юм.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.