Талийгаач охины ээжид Г.Маралмаа, Т.Цогт нараас 50 сая төгрөг гаргуулж өгнө

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр өдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жил хорих ял тус тус оногдуулсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Маралмаад оногдуулсан ялыг 18 жил, Т.Цогтод оногдуулсан ялыг 13 жил хорих болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. Мөн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.  

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оогий 2017-10-29 12:11:51
    Энэ 2 яргачин нь яасан ч бага жилийн ял аваав дээ. Үр хүүхэддээ хараа хяналт тавилгүй яргачингууд дээр аваачиж өгснийх нь төлөө 50 саяаар шагнах хэрэг үү.
  • Уйлмаар байна. 2017-10-28 14:56:52
    Тэр жаахан юм хэрхэн тэр зодуурыг тэссэн бол гэхээс өр эмтэрч байхад юун тэр мөнгөтэй манатай. Ээжийн тухай хэлэх үг алгоо залуу хүн гомдож тунирхаад л буруутла...
  • Буруу байна 2017-10-28 06:53:46
    Юун мөнгө гаргуулж өгөх вээ, оронд нь тэр ээжээс ял асуугаач? Яагаад хүүхдээ тийм юмнуудад очихгүй гэсээр байтал нь хүчээр аваачиж өгсөн бэ? Ялтай шдээ
  • Зочин  2017-10-28 04:12:05
    Ердөө 50 хан саяын үнэтэй юмуу? Бүхэл бүтэн хүний амь нас, дээрээс зүгээр ч өнгөрөөгүй, зүй бусаар доромжлуулж доромжлуулж өнгөрчихөөд шүү!!!!
  • 50 saya 2017-10-28 04:08:59
    bair ch ava ch hurehgui shuu 50 saya.
  • Зочин 2017-10-28 03:23:25
    Одоо тэгүүл нас байна гараад ирнэ гээд алаад байх нь ээ
  • Zochin 2017-10-28 01:00:18
    Evii evii ter taliigaach ohin hichneen ikh uvduj hichneeh ikh zovson boldoo. Uuruu ohin urtei hun, bodhoor zurh shimshirmeer. Iim baliar zerleg balmad humuusd.....
  • arai l yumaa 2017-10-27 16:24:04
    teneg eh ohin vrdee hairtai baisiimbol yagaad aluurchidiin gart ugch yavsiin, eh hvn baih yosgvi novsh bna da,50sayig unchin hvvhdvded hool hvns avch ugch buyan...
  • . 2017-10-27 11:20:30
    ард түмэн бид чөтгөр шуламыг 18 жил дулаан байранд цусаараа тэжээж улам хатаж үхэх юм байна даа. Тэр муу эргүү хүүхнийг үр хүүхдээ хаяж биеийн амрыг харж явсных...
  • зочин 2017-10-27 09:49:48
    үрээ хамгаалж чадаагүй хүнд яахаараа 50 сая төгрөг юм
  • MM 2017-10-27 09:02:46
    Tursun eejees garakh jinkhene ekhiin setgel dutsaan. Uree nutsgen tseejeeree l khamgaalmaar yum getel shunu dund araatnuudad okhinoo sereegeed uguud yavuulsan
  • иргэн 2017-10-27 08:23:39
    шуухийг би ереесее ойлгохоо байлаа би л муу болоод тэр байхдаа
  • сараа 2017-10-27 08:13:23
    2 хүний аминд хүрсэн байхад ийм цөөхөн жил өгөөд байхдаа яадаг бна
  • иргэн 2017-10-27 07:19:27
    заваан хүүхэн, 2-ч хүний аминд хүрсэн
  • ах 2017-10-27 06:47:37
    Тэр муу эргүү хүүхнийг үр хүүхдээ хаяж биеийн амрыг харж явсных нь төлөө , зодуулж нүдүүлж байгааг нь мэдсээр байж өөрөөсөө салгасных нь төлөө шийтгэвэл таарна...
    • Zochin 2017-10-27 08:18:48
      Tiim sh dee. Tiim l ur huuhedtei hairtai bsan yum bol ohinoo oor deeree avaad hoid ehiin gar haruulahgui bhgui yasan yum. Negent ongorson ohinii araas 50 saya-i...
      • Zochin 2017-10-27 08:19:58
        Negent ongorson ohinii araas 50 saya-iig ogood baihdaa yahav dee. amidad ni harj handaj bsan yum uu ene huuhen. Ter 50 sayar odoo yu hiihiin, asramjiin gazar og...