УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг даргалж байна
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы хуралдааныг даргалж байна. Яг одоо УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны  тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийн хэлэлцүүлгийг гишүүдийн ирцийг нэмэгдүүлж байж үргэлжүүлэх хэрэгтэй. Яг одоо танхимд 20 хүрэхгүй гишүүн байна” гэлээ. Мөн хууль санаачлагч Д.Тогтохсүрэн гишүүний зүгээс гишүүдийн ирцийг бүрдүүлсний дараа хуулийн хэлэлцүүлгийг үргэлжүүлэх санал гаргалаа.

Иймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан бүлгийн дарга нарыг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг сануулав.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine