Дээд шүүх Г.Маралмаа Т.Цогт нарын хэргийг хянан хэлэлцэж эхэллээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатын эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж эхэллээ.

Сануулахад дөрвөн настай охиныг Г.Маралмаа, Т.Цогт нарыг бусдыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн амь насыг нь хөнөөсөн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон.

Улмаар Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон.

Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэн, Г.Маралмаа гомдол гаргаж, өнгөрсөн зургадугаар сарын 8-ны өдөр энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн бөгөөд тэдний гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон юм.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-10-27 07:29:49
    yugiin ni hyanadag yum tiim muu zuil hiigeed odoo yah geed bgaa yum bol huulia dagaj bildoggui yum uu iim l muuhai uls daa hunii amiig hairlaagui bj 2-3 jil
  • , 2017-10-27 05:26:41
    24 жилийн хориход бидний цусаар хооллоно гэсэн үг шүү дээ. бид уужим сэтгэлтэй гээд цусаа хануулсаар сууж тэвчихгүй