Л.Пүрэвбаатар, Ч.Сүрэнхорлоо нар төмөр замын холбоодыг төлөөлөхгүй гэв
Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны гишүүд болох  Москвагийн төмөр замын их сургууль төгсөгчдийн холбоо, Монголын вагоны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын төмөр замын тээвэр зохион байгуулалтын инженерүүдийн холбоо, Монголын зүтгүүрийн инженер, мэргэжилтний холбоодын төлөөлөл хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын үеэр тэд Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооноос албан ёсоор гарч буйгаа илэрхийлсэн юм. Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбоо нь гишүүдийнхээ санал бодлыг сонсож, аливаа бодлого шийдвэрийг гаргах ёстой ч өнгөрсөн хугацаанд гишүүдийнхээ өмнөөс дур мэдэн ажиллаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэхээр улс төрийн болон хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд автсан мэдээ, мэдээлэл хүртэл удаа дараа цацсан тул ийнхүү гишүүнчлэлээсээ татгалзах болсныг мэдэгдлээ. Дашрамд дурьдахад, тус холбоонд  төмөр замын салбарын нийт долоон холбоо албан ёсны гишүүнчлэлтэй байдгаас тав нь ийнхүү гарч байгаа юм.

Энэ үеэр тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Ямар шалтгаанаар тус холбооны гишүүчлэлээс татгалзахад хүрэв?

-Төмөр замын салбарт мэргэжил бүрээ хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй тус тусын холбоод байдаг. Эдгээр холбоо санаа бодол, хүсэл зорилгоо нэгтгэе гэсэн санаачлагыг дэмжиж 2015 онд Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбоонд гишүүнээр элссэн юм. Одоо ч тус холбоод өөр өөрийн онцлогын дагуу ажиллаж байгаа. Гэвч Нэгдсэн холбооныхон гишүүдийнхээ санал хүсэлтийг сонсолгүйгээр, бидний өмнөөс шийдвэр гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төмөр замын салбарын тухай буруу ташаа сэтгэгдэл төрүүлэхээр мэдээллүүдийг цацах боллоо. Иймд бид уг холбооны гишүүнчлэлээсээ татгалзлаа. Мөн цаашид Нэгдсэн холбооны зүгээс гаргасан аливаа ажил, бодлого шийдвэр бидний үйл ажиллагаатай огт холбоогүй болохыг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү хурлыг зарлалаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яг ямар агуулгатай мэдээлэл цацсаныг та бүхэн буруу ташаа гэж үзэж байна вэ?

-Бид Монголын төмөр замын хөгжлийн үйлст хамтын шийдвэр, хамтын бодлогоор хүчээ нэгтгэж, төмөр замчдынхаа эрх ашгийн төлөө хамдаа ажиллая гэсэн зорилгоор тус холбоонд нэгдсэн. Монгол Улсын хэмжээнд төмөр замын салбарын гол ачааг нуруундаа үүрч явдаг нь УБТЗ ХНН нийгэмлэг шүү дээ. Гэтэл сүүлийн үед Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбоо дээр үүрэг функцынхаа дагуу бус хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан,  хэн нэгнийг шантаажилж, албан тушаалд санаархсан зэрэг увайгүй үйлдлийг бидний өмнөөс дур мэдэн гаргаж, гишүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг огт зохион байгуулахгүй болсон. Энэ нь мэргэжлийн холбоодын зарчимд огт нийцэхгүй. Бидэнд орчин цагийнхаа дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, түүнтэйгээ холбогдуулан инженерүүдээ сургах нь чухал болохоос улс төржих шаардлага байхгүй.

-Тодорхой баримт, жишээ дурьдаж болох уу?

- Монголын төмөр замын инеженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо өмнө нь УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Тэрбээр УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатартай хамтран ажиллаж хууль бус үйлдэл гаргаж байна. Уг албан тушаалаа хүлээлгэж өгөөд удаж байгаа хэдий ч эдгээр хүмүүс өөрсдийн ашиг сонирхолын зөрчлөө Монголын төмөр замын нэгдсэн холбооны ажилтай хольж хутгаж байна. Бид ийм явцуу ашиг сонирхолд автахыг хүсэхгүй байна. Тиймээс тэд төмөр замын холбоодыг төлөөлөхгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна.

-Өнгөрсөн онд тус холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо Зам тээврийн хөгжлийн сайд М.Зоригттой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг  санамж бичгийн хүрээнд төрийн замын ажлыг мэргэжлийн холбоод болох ТББ-д шилжүүлэх нь зүйтэй гэдгийг ч тусгасан байсан. Ийм хэлбэрийн ажлууддаа та бүхний санал хүсэлтийг авалгүй "улс төржилт" хийсэн гэж  ойлгож болох уу?

-ТХамгийн гол нь гишүүдтэйгээ хамтарсан хурал цуглааныг нэг ч удаа зохион байгуулаагүй хэрнээ олон холбоог төлөөлөн "Төмөр замын инеженерүүдийн холбооноос ийм шийдвэр гаргалаа. Тэгэж мэдэгдэж байна" гэхчлэнгээр албан ёсны мэт мэдээлэлүүд цацаад байгааг нь бид эсэргүүцэж байгаа юм.  Ер нь, зарим төрлийн ажлыг салбарын яам болон төр засгийн байгууллагуудтайгаа хамтраад хийе гэсэн санал санаачлага бий. Харамсалтай нь явцуу эрх ашиг давамгайлаад байгаа учраас эдгээр ажил урагшлахгүй байгаа юм.

-Төсөв санхүүгийн асуудлаас болж холбоод хоорондоо таарамжгүй болсон гэх яриа бий. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал нь хэр нээлттэй байдаг вэ?

-Холбоод анх нэгдэхдээ хурал зохион байгуулж, дүрэм журмаа хэлэлцэж байсан. Түүнээс хойш нэгдсэн хурал нэг ч удаа хийгээгүй. Нэгдсэн холбооны төсөв санхүүг хэрхэн бүрдүүлдэг тухайд бид мэдэхгүй. Сургалтыг зохион байгуулахтай холбоотой асуудалд нь бид оролцож байснаас төлбөр тооцоотой нь холбоотой асуудалд огт оролцож байгаагүй.
 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-27 00:47:10
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • төмөр замчин 2017-10-26 18:52:08
    хэхэ Жигжиднямаа их сандарч байгаа юм байна
    202.179.31.9
    Мэдэгдсэн Хариулах