Миний зөв, чиний буруу
Зарим замын нэгдүгээр эгнээнд машин тавихыг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор хувь, хувьсгалын машин ачдаг газрууд иргэдийн халааснаас овоохон мөнгө хумсалж байгаа. Тэд иргэдээс авсан мөнгөнөөсөө татвар төлдөггүй гэж байгаа. Түүгээр ч барахгүй гаргасан журмандаа захирагдаж ажиллахгүй байна. Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн үүдэнд үйлчлүүлэгч нь машинаа тавьчихжээ. Уг нь бол энд замын зорчих хэсэгт машин түр зогсоох хориотой л доо. Ингээд л нөгөө машин ачдаг мань хашруудын хараанд өртөх нь тэр. Тэд юу юугүй л утсан дээрээ бичлэг хийсээр машинаасаа бууж ирэх юм. Үйл явдал хэдхэн минутын дотор өрнөлөө. Ачигч машинаас хоёр хүн бууж ирэх агаад нэг нь бичлэг хийнэ нөгөөх нь шууд л хаалга, цонхыг нь лацдаж орхино.
 
За ингээд л байдал эвгүйтэх нь тэр. Гэтэл нөгөө дүрэм зөрчиж нэгдүгээр эгнээнд машины жолооч байдлыг ажиглаад замын хажууд зогсож байв. Байдлыг нэлээд ажиглаж байснаа нөгөө машины жолооч хүрч ирснээ “та нар анхааруулга өгөх ёстой биз дээ. Гэтэл тэгсэнгүй" гээд бөөн маргаан боллоо. Бүр сүүлдээ асуудал хүндэрч бие биенээ заамдаж аваад “миний зөв, чиний буруу” гээд нударга зөрүүлэх шахам юм болох ажээ.
Хөндлөнгөөс харж байхад тэр хоёр хоёулаа буруутай мэт. Нэг нь хотын даргын гаргасан захирамж зөрчсөн. Нөгөөх нь машин ачих журмандаа заасан таван минутын турш олон нийтэд сонсогдохоор анхааруулга өгсөнгүй. Бид чинь яасан ч цөс ихтэй улс вэ дээ. Хэл амаараа ойлголцоод хэн хэн нь буруугаа хүлээгээд явчих л асуудал баймаар.
Нийслэл таймс
О.Жаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-14 03:21:13
    Монголчууд ухамсарын доройтолд ороод удахгүй мөхөх үндэстний тоонд аль хэдийн багтсан шүү дээ.Энэ ёроороо бол юун 500 жил 50 жилч хүрэхгүй.
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах