Ц.Нямдорж цагдааг цагдаж, прокурорыг хянаж, шүүхийг шүүх үү

Ц.Нямдорж тав дахь удаагаа Хууль зүйн сайдаар томилогдлоо. Энэ хүн хууль зүйн салбарт шинэ хүн биш. Хуучин байтугай хамгийн хэрэгтэй хүн гэгдэж сайдаар нь очиж байгаа юм. Гоодож хэлэх юм бол Ц.Нямдорж Хууль зүйн сайд болсон нь нийгмийн захиалга байв.

Харин “нийгмийн захиалга” маань томилогдсон даруйдаа хуулийг мөрдүүлэх биш хуулийн дээр гараад суучих шиг боллоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн тухай хуульд хөндлөнгийн нөлөөлөл гэж үг байдаг юм. Энэ нь эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглож байгаа юм.

Ц.Нямдорж сайдын ажлаа авангуут /2017.10.23. / цагдаагийнхтай уулзаж , үүрэг чиглэл өгсөн. Ингэхдээ
 

  1. Эрүү, Зөрчлийн хуулийн давуу тал, сөрөг нарийн сайн судалгаа гаргаж, засч залруулах санал байвал яаралтай өгөх шаардлагатай байна. Ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийж танилцуул.
  2. Намайг явснаас хойш таван жилд янз бүрийн л юм боллоо. Төвөгтэй нөхцөлд ажиллах шиг боллоо.
  3. Хуулийн хүрээнд яамнаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж ажиллана аа. Эс тэгвээс хариуцлага байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
  4. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм.
  5. Улс төрийн тэмцэл дагасан аливаа үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага огт оролцож болохгүй.
  6. Эрдэнэтийн асуудал дээр албан тушаалаа урвуулан ашигласан байдал хэрээс хэтэрсэн. Гэтэл хууль хяналтын байгууллага ерөөсөө хөдлөхгүй байгаа. Монголбанк, Хөгжлийн банк, Чингис, Самурай бондыг тойрсон асуудал байна. Төмөр замын асуудал, 60 тэрбум, оффшор гэхмэтчилэн Эрүүгийн нөхцөл байдлыг маш их хүндрүүлж байгаа асуудал шүү. Наанадаж 60 тэрбумын эцсийн үнэнийг Монголын ард түмэнд хэлэх хэрэгтэй” гэсэн үүргийг өгсөн. Цагдаагийнхан түүний хүссэнээр хийх нь тодорхой.
 

Үүнээс гадна Ц.Нямдорж гэдэг хүн сайд болохоосоо өмнө зарим нэг, тухайлбал 60 тэрбумын асуудал дээр өөр байр суурьтай байлаа. 2017 оны наймдугаар сарын 17-нд телевизэд ярилцлага өгөхдөө МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын талаар “.60 тэрбум эвлүүлэг биш”, “Эд 60 тэрбум төгрөг ярьсныхаа төлөө л зайлах ёстой шүү дээ”, “Удирдах зөвлөлийн хурал дээр хариуцлага хүлээхгүй гэхээр нь миний дургүй хүрсэн”,  “Гадаад тагнуул хийдэг манай тагнуул одоо улстөр хийдэг газар болчихсон”, “Хүрэлсүх наадам ярихаас өмнө нэгдүгээр шатанд Энхболд ялагдчихсан байсан шүү дээ”, “Энхболдыг ялагдсандаа уучлалт гуйх болов уу гэсэн Сандуйг хамгаалаад л дууссан”, “МАН-ын даргаар залгамжлагч тавиад явахгүй,цэгцлэх цаг болсон”, “…Би эднийг хангалттай дэмжсэн, одоо болно”, “60 тэрбум ярьсан Сандуй намд байх ёсгүй” гэж ярьсан байдаг.

Тэгвэл сайд болохоор УИХ-ын чуулганаар орох үедээ “60 тэрбумын бичлэг бол зүгээр л хоёр хүний яриа байна лээ шүү дээ. Би лав УИХ-ын дэд дарга болохын тулд М.Энхболд даргад юу ч өгөөгүй” гээд сууж байв.

Энэ хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр түүнд прокурорын шийдвэр 60 тэрбумын асуудлын тухайд таалагдсан болж таарах гээд байгаа юм. Гэхдээ энэ асуудлаар цагдаад үүрэг өгсөн. Тэндээс ямар байдалтай материал бэлтгэгдэж гарч ирэх вэ гэдгээс Ц.Нямдорж сайдын жинхэнэ бодлого харагдана.

Түүнчлэн Ц.Нямдоржид шүүхийн удирдлагууд угаасаа таалагддаггүй юм. Хэрвээ түүний хүслээр явна гэвэл одоогийн ШЕЗ-ийн дарга, Дээд шүүхийн ерөнхий шүүгч хоёрыг солих хэрэгтэй болно.

2016 оны арванхоёрдугаар 27-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…Сүүлийн үед дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа. Долдугаар сарын  1-нд хүмүүсийн хэн буудсаныг тогтоогоогүй байж цагдаагийн дарга нарыг хүчээр зүйлчилж байгаад яллаж шийтгэсэн.

Нүдэн дээр ийм хэлмэгдүүлэлт хийсэн. Одоо С.Зоригийн амь насанд халдсан хэргийг таслан шийдвэрлэх тогтоолыг хаалттай хийж байгаад унших гэж байх шиг байна. Энэ хүмүүс хүн амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийгээд олон түмэнд гэмтнийг үзүүлээд, нотлох баримтаа гаргаж ирээд, шийдвэрлэчихэж болдоггүй юм уу? Өмгөөлөгч нарын шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй шүү. Хууль зүйд “Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдээд байгаа юм бэ? Бүр гайхшрал түрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жил хорьсон. Гэтэл тэр одоо гэрч ч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юмуу. Тэр хүнийг жил хорих эрхийг шүүгч л өгсөн байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна. Ц.Зориг гэдэг хүний үед л ийм юм хийгддэг боллоо…” хэмээж байсан юм.

Мөн саяхан 2017 оны аравдугаар сарын 17-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “С.Зориг агсны амь нас алдсан хэрэг шийдвэрлэсэн байдал дээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж бүх шүүгчийн хурлаар ийм хэргийг оруулдаг эрхтэй юм. Тэгсэн чинь Дээд шүүхийн ерөнхий шүүгч сая өөрөө шийдвэр гаргаад, өөрөө хурал даргалаад, тэр эсэргүүцэл бичих замыг хаагаад хаяж байгаа юм. Ийм учраас би тэр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг гай болж суусан дор явах ёстой гэж үзээд байгаа. Ийм хүмүүс байгаа цагт бас хэцүү шүү” гэж байв.

Түүнчлэн 2015 оны дөрөвдүгээр сарын 8-нд хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Лүндэндоржоо чи 2.7 хувийн согтолттой байх үедээ хүн дайрч, чирч алсан хүн шүү, чи. 2.7 гэдэг бол 2-3 шил архийг ганцаараа уусан гэсэн үг. Гэтэл хэргийг шүүх будилуулсан. Ц.Элбэгдорж шударга байцгаая гэсэн шүү. Шүүгчийн цалинтай холбоотой асуудлыг дан ганц би яриад байгаа юм биш. Монголд дархлагдсан нэг хүн бий болчихоод зэвүү хүргээд байна. Үндсэн хуулийн дээр сандаалаад гараад суучихсан нэг ийм этгээдтэй боллоо. Хэн юм, юу юм чи. Тэгж ярих юм бол чи хуульч биш. Чи философийн багш төдий. Чамайг хуульч гэдэггүй юм. Тиймээс шүүгчийн цалингийн асуудлыг шийдэх ёстой. УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Арай дэндэж байна. Ядаж хүн дайрч алаагүй хүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдуулаач ээ. Лүндэндоржоо чи өргөдлөө өгөөд зайл. Чи яасан их сандал ширээтэй зууралддаг юм” хэмээн хэлээд авч байлаа.

Ингэхээр Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар томилогдсоноор цагдааг цагдаж, прокурорыг хянаж, шүүхийг шүүх үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Ингэж асуусны учир нь Ц.Нямдорж нэг гараараа өгч, нөгөөгөөрөө авдаг технологийг хэрэглэж байгааг хэлэх хэрэгтэй. Тэрээр хуулийн байгууллагыг улс төрөөс ангид байлгана гэж байгаа ч өөрөө шууд үүрэг чиглэл өгөх замаар ажиллах нь нэгэнт тодорхой харагдаж байх шиг байна.

Өнөөдөр цагдаад чиглэл өглөө. Маргааш прокурорт, нөгөөдөр шүүхэд хэрхэхийг заана гэсэн үг.

Хууль зүйн сайд гэдэг чинь мөрдөн байцаах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрхгүй гэж өөрөө мөн ч их ярьдаг хүн дээ. Гэтэл ажлаа хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхээс эхэлчихлээ.

Ер нь бол Ц.Нямдоржийн хэлж ярьж байгаагаас популизм л харагдаж буй. Гэтэл популизм хийж болдоггүй талбар чинь хуулийн салбар шүү дээ. УИХ-ын танхимд ярьснаа энд ирээд хэрэгжүүлэх гэвэл алдаа завхрал улам лавширна.  Шуудхан хэлэхэд, хөндлөгийн нөлөөлөл үзүүлж хууль завхруулна гэсэн үг. Эцэст нь Хууль зүйн яамны байр УИХ-ын чуулганы индэр хоёр огт өөр, тэс ондоо хоёр газар юм.


Зууны мэдээ
Х.Наранболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амараа 2018-03-23 05:46:26
    Одоо зоригийн хэрэг дээр шинэ нөхцөл байдал бий болсон үндэслэлээр Прокурорын дүгнэлт бичиж Дээд шүүхэд өгөхөд л хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
  • emee 2018-01-16 12:31:49
    Nymdorj bi huuli medne huuliig bi zohioson gedeg. Onoogiin ene huuli thvvhiin zabharaliig ter l bii bolgoson ni vnen. Olon jil ternii said hiisenii vr dvng har?...
  • Дорж 2017-12-31 02:57:59
    Хуулийн байгууллагын бүх удирдагч нар нь цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нар байгаа цагт яаж шудрага үнэн тогтох вэ.ажлаа хийхдээ хүний ул шагайсан муусай юм
  • сайхнаа 2017-12-18 04:16:52
    Ням дорж ингэж шахаж ажиллах хэрэгтэй согтуурч хүн дайрчихаад ширээ сандалтайгаа зууралдаад байгаа Лүндэн доржийг зайл гэхгүй яах юм
  • 0 2017-10-27 05:47:45
    МЭДЭХГҮЙ ЭЭ МЭДЭХГҮЙ. юу гэж ч хуцаж майлж чаддаг болсон сурсан эрдэмтэй хүмүүс шүү дээ.
  • Очир 2017-10-27 02:14:38
    Нямдоржын ярьж байгаа нь үнэн бол сайн л байна гэхдээ энэ хүн хамгийн гол хятадын заавар удирдлөгаар явахгүй л бол яахав ТЕГ ын дарга Баатар агсан үнэн ярьсан
  • Цнд  2017-10-27 02:03:41
    Гэмтнүүд гэлбэлзэж эхэллээ. Хуучин засгийгн үлдэгдэлүүдийг солих холих нь байх л асуудал. Нямдорж шуурхайлаад эхлэхтэй зэрэгцээд жижиг хулганууд гүйлдээд л
  • irgen 2017-10-26 16:02:10
    ee dee medehgui de odoo ch bi bi gesen hun l zuvddug bolj de
  • Нямдоржид итгэж найдаж байна 2017-10-26 15:28:12
    Нямдоржйг угуйсгэсэн захиалгат нийтлэл байна буу шантар ард олон нямдоржийг дэмжиж байна
  • Галаа 2017-10-26 14:50:43
    Ниямкад ингэж ажиллахаас өөр арга байхгүй. Шүүх засаглал хэт их өмхийрсөн. Иймэрхүү захиалгийн бичвэр их урсана. Шоронд маш олон золиослогдсон хүн тарчилж байна...
  • Huulich 2017-10-26 10:26:08
    Герман дэлхийн 1-р дайнд ялагдаад дайны төлбөрт ороод, нийгмийн бухимдал үүссэн, эдийн засаг нь хямарсан байсан, энэ үед Гитлер бүгдийг цэгцлэнэ гээд ...
  • Зочин 2017-10-26 07:32:53
    Хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа юм. Бусдаар шүүх прокуорын ажлыг хийх гээд бгаа юм биш. Захиалгат юм бичихээ болих хэрэгтэй.
  • + 2017-10-26 06:33:09
    Уул нь Хууль зүйн сайд шүүх, прокурорт нөлөөлж болохгүй! Гэвч Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нь хэтэрхий дампуу байгаа нөхцөлд Нямкагийн зөв!!!
  • Zochin 2017-10-26 05:33:54
    Nyamdorjoos oor said hiij shudraga esiig togtooh hun ene tsag ued alga daa
  • Цагдаа 2017-10-26 05:26:15
    Цагдааг улстөрчдөд үйлчилдэг суурийг тавьсан нь Элбэгдорж, Мөрөн нар, төгөлдөржүүлж эцэст нь хүргэсэн нь Нямдорж, Сандаг-Очир нар шүү. Шударга царайлсан жулик.
  • Зочин 2017-10-26 05:17:09
    ЦАГДААГ ЦАГДАЖ, ПРОКУРОРЫГ ХЯНАЖ, ШҮҮХИЙГ ШҮҮХ НЬ НААД Ц.НЯМДОРЖИЙН ЧИНЬ ХИЙХ ЕСТОЙ АЖИЛ НЬ ЮМ ШҮҮ ДЭЭ, ЭРХЭМ СЭТГҮҮЛЧХЭН МИНЬ!
  • zochin 2017-10-26 05:16:06
    nyamdorj saidiig demjij bna
  • Зочин 2017-10-26 05:10:59
    НЯМДОРЖИЙН АЖЛЫГ ХИЙЛГЭ. ХЭНИЙГ ДЭМЖИХ ХЭНЭЭС ЗАЙГАА ЯАЖ БАРИХАА ХЭНЭЭС Ч ЗААЛГАХГҮЙ.
  • Зочин 2017-10-26 05:08:16
    Наранболд оо ! Чи боль л доо.Нямдорж булхай булайг ил гаргасан байна.Харин чи захиалгаар энэ Нямдоржийг зайлуулуах гээд байнаа.Хариугуй муу шаар .Чамд хэдэн ...
  • иргэн 2017-10-26 05:04:16
    энэ баньд яаж ч бичээд Нямдоржийн дээр гарахгүй_Зүгээр л бичиж байга тэгээд өөрөө,захмалагч нар нь кайф аваад л сууж байг
  • иргэн 2017-10-26 04:49:51
    Наранболд сэтгүүлч гуай захиалгаар бичихээ больж үз ажлыг нь зүгээр хийлгэ Нямдорж гуайн зөв л юм ярьсан байна шүүдээ
  • зочин 2017-10-26 04:30:47
    Шударга болгохыг Ард түмэн хүсэн хүлээж байгаа. Ингэж байж бухимдалгүй сайхан амьдрмаар байна. Их зүйл хүлээж байгаа шүү.
  • Иргэн  2017-10-26 04:25:39
    Энэ сэтгүүлч захиалгаар бичих ээ болиоч ээ. Чи хэдэн бор юм Миеэгээс, Эбэгээс, Лүидэндоржоос, УДШ-ийн 0рөнхий Зоригоос авчихсан уу. Нямкагийн зөвөөөөөөөөөөөөөөө...
  • Цэвэлмаа 2017-10-26 04:19:47
    Ажлыг нь чолоотэй хийлгэ
  • Бат 2017-10-26 04:02:31
    Ингэж байж цэгцэнд оруулахгүй бол үнэхээр хэцүү болсон шүү. Одоо сайд хуулийн хүрээнд зоригтой удирдан чиглүүлэх нь зүйтэй а.т дэмжи Хүмүүс элдэв юм бичнэ шүү....
  • Зочин 2017-10-26 03:55:55
    Нямдорж дөвчигнөдөгөөс шударга хүн биш. Бүхнийг өөрт ашигтай, өөрийн таалагдсанаар л өөрчлөх хүсэлтэй байгаа.
  • Балж 2017-10-26 03:54:21
    Хэргийн эзэд хэнгэрэгийн дохиуруудад юу л гэж таалагдаа аж. Тэгээд ч бичсэн зүйл чинь логикийн хувьд их алдаатай юм. Зүгээр л ажлын хийлгэ
  • zochin 2017-10-26 03:52:23
    Nyamdorjiig demjij bna ene tsag ue hugatsaand ene hunees oor hun bhgui bn
  • hfhdh 2017-10-26 03:37:57
    nymdorj zow l yum helsen bnshd
  • Өөрөө хэлж л байсан 2017-10-26 03:16:36
    Надад улс төрд байх хугацаа бага байна.одоо хуулийг шинэчлэх албан байгууллагыг хжвжнд оруулна гэж. Нямдоржийг дэмжиж байна амжилт жиа ёо
  • Зочин 2017-10-26 03:10:00
    Зарим новшнуудад Нямдорж таалагдах албагуй
  • зочин 2017-10-26 02:58:13
    Буруу замаар будаа тээснийг нь засч , зөв замд нь оруулахад энэнээс өөр арга байхгүй. зөв
  • Irgen 2017-10-26 02:41:51
    Нямдорж сайдыг шүүмэлэх хэрэггүй. Ажлыг нь зүгээр хийлгээчээ.
  • Лүндэндорж Говь-Алтайд Хаан шиг тухалж  2017-10-26 02:37:23
    Говь-Алтайн Алтай хотод Лүндэндорж ёстой Арабын шех султан шиг дайлуулж, үйлчлүүлж байна лээ. Арай дэндүү харагдаж бсан. Дагалдаж яваа хүмүүс нь ч гэсэн дэ айма...
  • Бат 2017-10-26 02:32:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм