Борооны дараах мөөг шиг олширсон аяллын клубуудыг хянах цаг болжээ

-Энх цагт ийнхүү олон иргэнээ алдсан монголчууд халаглан эмгэнэж байгаа ч амиа алдагсдыг буруутган зэмлэж, дайрч доромжлох явдал ч хэрээс хэтэрлээ. Гэвч энэ хүнд хэцүү цагт Монгол Улсын төр засаг, авран хамгаалах албаныхан маш сайн ажиллаж, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн-


Отгонтэнгэр хайрханд авирсан 27 хүнээс 17 нь маш харамсалтайгаар амиа алдаж, улс даяар гашуудаж байна. Осолдсон иргэдийн цогцсыг өчигдөр үдээс өмнө олж дууссан бөгөөд Засгийн газар, Улсын онцгой комисс, ОБЕГ-аас эрлийг зогсоосноо албан ёсоор мэдэгдсэн билээ.

Энх цагт ийнхүү олон иргэнээ алдсан монголчууд халаглан эмгэнэж байгаа ч амиа алдагсдыг буруутган зэмлэж, дайрч доромжлох явдал ч хэрээс хэтэрлээ. Гэвч энэ хүнд хэцүү цагт Монгол Улсын төр засаг, авран хамгаалах албаныхан маш сайн ажиллаж, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн.

Харин энэхүү 17 иргэн өөрсдийн амь биеэрээ хойч үедээ нэн том сургамж, захиас үлдээснийг онцлон сануулах нь зүйтэй байх. Эдгээр уулчин чухам хаана алдаа, осол гарсан бэ гэдгийг мэргэжлийн тамирчид, дасгалжуулагч нар олон нийтэд анхааруулж, Монголын аялал жуулчлалын салбарын нэгэн том дутагдал, иргэдийн хайнга байдлыг шүүмжилж байна.
 

Мэргэжлийн уулчид манайд мэргэжлийн уулчин, хөтөч бэлтгэдэг сургалт ч байхгүй шүү гэв


Энэ ослын дараа спортын Олон улсын хэмжээний мастер Б.Ууганбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд уулчид цасан нурангид даруулж, амиа алдсан гэсэн утгатай зүйл бичээд байна. Онцгой байдлын албанаас өгч байгаа мэдээлэл нь тодорхой бус байгаа болохоор тэр байх. Тэнд цасан нуранги болоогүй. Киноноос үзэхэд уулын оройгоос асар их хэмжээний цас доошоо орж ирдэг шүү дээ. Үүнийг цасан нуранги гэдэг. Харин энэ тохиолдолд өдөртөө нэмэх 9, шөнөдөө хасах 13 градус хүрч, 20 гаруй градусын зөрүүтэй цаг агаартай үед өдөртөө цас нь хайлаад шөнөдөө хөлдөөд мөстдөг. Энэ үед үндсэндээ уулчид мөстсөн цасан дээгүүр явж байсан байгаа юм. Бидний ойлгож байгаа шиг өвдөг татсан хунгарласан цас байгаагүй. Тухайн үед мөстсөн цас асар хальтиргаатай байсан байх.

Эхний хоёр олс бүхий 17 хүний алхалтыг дийлэхгүйгээр хөл дор нь байсан мөс доошоо цөмрөөд, хавцал руу унасан гэж үзэж байгаа. Дээрээс асар хүчтэй цасан нуранги орж ирсэн бол амьд үлдсэн арван хүн ч гэсэн амь үрэгдэх байсан. Цасан нуранги арван хүнийг тойрч ирээд 17 хүнийг дарна гэж байхгүй шүү дээ. Буувал бүгдийг нь л хамаад явна. Тэгэхээр дээрээс цас унаагүй, хөл дор байсан мөстсөн цас доошоогоо цөмөрсөн байгаа юм. Ерөөсөө л 17 хүний хадаастай гуталны гишгэлтийг дийлэлгүй цөмөрсөн” гэж мэдэгджээ. Ямартай ч мэргэжлийн хүн ийн ярилаа.

Тэгэхээр байгалийн элдэв гамшиг, осол эндэгдлийг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй учраас олон зүйл анхаарал болгоомжтой хандах шаардлагатай болж байна.

Ер нь ийм том осол анх удаа гарч байгаа юм биш. Одоогоос хоёр жилийн өмнө Алтай Таван Богд руу авирсан таван уулчин амиа алдсан. Тэр үед яг өнөөгийнх шиг талийгаачдыг буруутган муучлах хандлага маш их гарч байсан ч энэ явдал тухайн цаг хугацаандаа л үлдэж, харин бид авсан сургамжаараа алдаагаа залруулсан нь үгүй.

Уг нь 2015 оны долоодугаар сард гарсан тэр ослын дараа аялал жуулчлалын салбарт зайлшгүй авч хэрэгжүүлэх хэд хэдэн анхааруулга, санамж гаргасан байна. Тухайлбал, Алтай Таван Богд уулыг 2012 оноос төрийн тахилтат уул болгосон учраас тухайн бүсэд зорчихын тулд Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авдаг аж. Тиймээс авиралт зохион байгуулж байгаа багийнхан Баян-Өлгий аймгийн хилийн салбар хэлтэст мэдүүлгээ урьдчилан хүргүүлж, багийн бүрэлдэхүүнээ мэдээлэх ёстой.

Гэхдээ иргэд тухайн бүс рүү зорчихдоо тэр бүр зөвшөөрөл авч, урьдчилсан мэдээлэл өгдөггүй. Хил хамгаалахын албан хаагчид гадаадын иргэдийн ууланд авирах, аялах зөвшөөрөл, мэдүүлгийг нарийвчлан шалгадаг хэрнээ монголчуудынхыг тэр бүр тулгаж шалгаддаггүй, манайхан ч энэ асуудал дээр хойрго ханддаг юм байна. Түүнээс биш Монголын уулчдын үндэсний холбоо юм уу, ямар нэгэн байгууллага, Алтай таван Богдод авиралт хийх зөвшөөрлийг олгодоггүй. Мөн мэргэжлийн уулчид л холбоондоо хаашаа, ямар аялал, авиралт хийж байгаа талаараа мэдээллийг өгдөг гэнэ.

Харин сүүлийн жилүүдэд уулын спортыг сонирхогчдын тоо нэмэгдэн энэ мэтчилэн хэсэг бүлгээрээ аялах, авиралт хийх явдал олширч, энэ хэрээр эрсдэл дагуулж байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа. Хамгийн гол нь, борооны дараах мөөг шиг олширсон аяллын клубууд мэргэжлийн хөтөч, дасгалжуулагч, тамирчдын удирдлагагүйгээр өөрсдийн өмнөх багахан туршлагад дулдуйдан хүмүүсийг авч явдаг нь нууц биш.

Энэ талаар “Монголиан эскспедишн” компанийн захирал С.Алдархишиг ньюс.мн сайтад өгсөн ярилцлагадаа маш тодорхой тайлбарлажээ. Тэрбээр “Уулын хөтчийн асуудал хүндрэлтэй. Манай улсад уулын хөтөч гэж хэнийг хэлэх нь бас л ойлгомжгүй. Ууланд авирдаг хүмүүсийг хөтөч гэх үү. Аялал жуулчлалын сургууль төгссөн хүнийг хэлэх үү, тогтсон зүйл байхгүй. Манайд мэргэжлийн уулчин, хөтөч бэлтгэдэг сургалт ч байхгүй шүү дээ. Жишээлбэл, Монголд уулын аялал хийж байгаа компаниуд 3-4 хөтөчтэй. Клубуудын тухайд ямар журмаар, яаж хөтөчтэй болж байгааг хянах боломж үнэндээ алга байна. Ялангуяа хувь хүмүүс уулын аялал зохион байгуулж, сонирхлоороо нэгдээд ууланд гардаг болсон ийм үед” хэмээжээ.

Ингээд харахад хэдийгээр хүмүүс чөлөөт цагаа өөрсдийн хэмжээнд хүссэнээрээ өнгөрүүлж болох ч ийм таагүй үр дүнд хүргэхгүйн тулд нэгдсэн зохицуулалт, мэдээллийн сан, хяналтын системтэй байх шаардлагатай болжээ.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-10-28 17:24:44
    hen yu gej bodoh ni hamaagyi . medeej hen ch chirch yavaagyi . mongoliinhoo saihan nutgiig yzej baharhaj setgel ondor yavtsgaasan ni medeej .
    66.181.178.65
    Мэдэгдсэн Хариулах
  • МөнхОд 2017-10-28 09:04:54
    Хуц за Саруулаа
    202.9.40.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2017-10-26 17:19:02
    Цасан нуранги гэж сэтгүүлчийн үг байх. Мэргэжлийн хэллэгээр хавтангийн гулсалт
    182.160.3.77
    Мэдэгдсэн Хариулах
  • nar 2017-10-26 15:28:03
    hutsdag setgvvlch we uchiraa mdq t1 huuhen
    103.57.92.147
    Мэдэгдсэн Хариулах
  • asdasd 2017-10-26 10:06:32
    Boroonii daraah moog shig amniihaa zorgoor chalchdag setguulchdee l hynah heregtei bn daa.
    202.21.106.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-10-26 07:51:12
    Хянах биш аюулгүй байдал явах жим болон туршлагатай хөтөч отогуудыг нэмэх талаар бодооч.. Яасан сонин бодол сэтгэлгээ хандлагатай хүмүүс байдгийн
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • H 2017-10-26 07:42:57
    Baar sav buudlaa yanzalsan n deeree
    24.16.227.7
    Мэдэгдсэн Хариулах
  • setguulchind 2017-10-26 06:25:49
    Haramsaltaigaar ami uregdsen uulchdiig hen tsahimaar muulaaqd bgaa yum be. bitgii sensaatslaad bail daa. bugd l haramsaj bn shuu dee
    66.181.170.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-26 05:44:29
    Золгүй явдал шүү дээ. Бүгд сургамж авлаа. Хянаж цагдах нь илүүц биз.
    203.91.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-26 05:22:44
    Тэнэг амьтад аялж зугаалж явах хооронд гадаадад төлөх өр газар орны асуудал юу болох бол нэг уулнаас буугаад ирхэд чинь хятад хүн үүнээс хойш болохгүй гэх вий
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-26 04:56:40
    Уулын клубүүд олширч байгаа нь харин ч сайн. Эрүүл мэндээ анхаардаг болж байгаа нь бахархууштай. Ууланд алхдаг хүмүүс хог цаас түүж, байгаль орчноо хамгаалдаг.....
    106.186.208.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ЧӨЛӨӨТ УУЛЧИН  2017-10-26 02:05:12
    ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ ШАЛ ХУДЛАА МЭДЭМХИЙРЭГЧИД ӨӨРСӨНӨӨ СОГТУУ ЦАРАЙЛААД
    122.201.21.188
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-26 02:01:01
    ахалж явсан туршлагатай уулчин нь тэнэг байсан уу? согтуу байсан уу? яаж тэнэглэж согтуу толгойлохоороо 16 хүн чирч алдаг байна. тэхээр уулын клубыг шалгаж үз....
    66.181.185.242
    Мэдэгдсэн Хариулах
    • DENZEN 2017-10-26 06:50:31
      CHI TENEG HODOONOOS IRSEN P... BN
      103.229.123.167
      Мэдэгдсэн Хариулах
  • ard 2017-10-26 02:00:19
    Uuland iim havar,namar,obol buu abir,goloor buu gatal,buu uheech
    172.56.2.103
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-26 01:53:05
    Төр засаг гэж байна уу хараа хяналтандаа авч хариуцсан газар байдаг бол хориотой газар байвал шууд хориж бай иргэд нь гэж хэдэн төгрөгтэй болцон мал шиг дураа...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2017-10-26 01:30:51
    Монголчууд аялах зугаалах дуртай нэн ялангуяа зуны дэлгэр цагаар. Гэхдээ санамсаргүй болгоомжгүй хэнэггүй хайнга зангаасаа болж л асуудалд орох юм даа
    66.181.160.101
    Мэдэгдсэн Хариулах
  • ариш 2017-10-26 00:58:49
    Осол гарахаар л хяная гэж тэнэгтэх юмаа
    103.57.92.172
    Мэдэгдсэн Хариулах