150 мянга гаруй оюутныг хотоос нүүлгэе

Анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод өнөөдөр Монгол Улсын гурван сая 370 мянган иргэний 50 орчим хувь нь амьдарч байна. Хүн амын нягтаршил их байх нь замын түгжрэл, агаарын бохирдол гэх мэт олон асуудал дагуулдаг. Түүнийг шийдэхийн тулд хотын удирдлагууд олон төсөл, хөтөлбөр санаачилдаг. Тэр дундаа их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар олон жил ярьж байна.

Учир нь манай улсын нийт оюутнуудын 44 хувь нь нийслэл хотод сурдаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Эдгээр сургуулиудыг хотоос нүүлгэж, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхоныг барихаар төлөвлөсөн ч үр дүнд хүрэлгүй явсаар сургуулиудын байрны ашиглалтын хугацаа дуусч эхлээд байсан. Засгийн газрын наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх 2018 оны төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. Амгалан буюу Баянзүрх дүүргийн XII хороонд байрлалтай, 1500 оюутны дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр эмч, эм­нэлгийн ажилтан бэлт­гэх сургалтын чанар, орчин сайжирч, 12 мянган оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурна гэж үзээд байна. Энэ нь их дээд сур­гуулиудыг нүүлгэх ажлын эхний алхам гэж хэлж болно.

Мөн хотын дарга С.Батболд санаачилга гаргаж БСШУСЯ-д хамтран ажил­лах санал хүргүүлсэн. Хамтран ажиллах са­налдаа төвлөрлийг саа­­­руу­лах чиглэлээр Улаа­н­баатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шат­тай­гаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлд­вэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг, Сэлэнгэ аймаг, алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээг авах, мөн Улаанбаатар хотод цаашид их, дээд сургууль байгуулахыг зогсоож, шаардлагатай тохиолдолд дээр дурдсан газруудад дээд боловсролын сургууль байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй хэмээн тусгажээ. Нээрээ л яг хотын төвдөө АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХИС, СУИС  гэх улсын таван том сургууль хоорондоо 100-150 метрийн зайтай байрладаг. Тэгэхээр хотод суралцдаг 150 орчим мянган оюутны тэн хагас нь хотын төвийн сургуульд сурч байгаа юм. Энэ нь хотын замын түгжрээнд маш их ачаалал нэмэх нь тодорхой.

Жишээ нь, МУБИС 15 мянга орчим оюутантай. Нэг ангид 30 орчим оюутан суралцдаг. Багаар бодоход ангид нэг машинтай оюутан байлаа гэж бодоход зөвхөн нэг сургуульд 50 машины зогсоол хэрэгтэй. Гэтэл манай төвийн дүүргүүдэд машины зогсоолыг хэрхэн шийдсэн байдаг билээ. Тус сургуулийн урд талын туслах зам нь нарийн, байнгын бөглөрч, түгжирдэг замд 50 машин багагүй ачаалал болно. Мөн оюутнуудаа дагаад цайны газар, баар, ресторан, PC тоглоомын газар, үсчин, гоо сайхан гээд үйлчилгээний төвүүд булан, тохойгүй шавж, түүнийгээ дагасан хөл хөдөлгөөн тасрахгүй. Хотын төв талбайг тойрсон сургуулиудын оюутнууд жил ирэх тусам нэмэгдэж, багтаж шингэх газаргүй төв талбай нь оюутны гудамж шиг болсоор олон жилийн нүүр үзэж байна. Төрийн ордны өмнөх талбайд учраа мэдэхгүй оюутан залуус тамхи татаж, нус шүлсээ хаяж зогсоно. Үнэхээр Засгийн газрын шийдвэр хурдан гарч сургуулиудыг хотын зах руу нүүлгэж чадвал давуу тал их бий.

Оюутны хотхон, хичээлийн байр, спорт заал зэргийг эхний ээлжинд бүтээн байгуулж оюутнуудаа хүлээж авбал түүнийгээ дагаад банк, эмнэлэг, дэлгүүр гээд хүнд хэрэгтэй бүх үйлчилгээ нээгдэнэ. Түүнийгээ дагаад ажлын байр бий болж, залуу хүмүүс суурьшсан газарт олон төрлийн бизнес, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Хамгийн гол нь өглөө ажлын цаг, орой ажил тарах үеэр үүсдэг урт түгжрэл, гарцаар зөрөх зайгүй олон хүний дундаас оюутнууд хасагдах нь томоохон үр нөлөөтэй. Мөн нөгөө талаараа оюутнууд хотоос зайдуу, зөвхөн хичээл номондоо анхаарал хандуулж, элдэв зүйлд сатааралгүй сурах нь чанартай боловсрол эзэмшихэд ч дөхөм болох юм.

Зууны мэдээ
М.Баасандэлгэр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-25 08:50:18
    Нийслэлээ Хархоринд нүүлгэе монгол орны төв цэг ус газар сайтай
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Janchivdorj  2017-10-25 08:02:14
    Sinjleh uhaan tehnologiin surguuliig ter chigeer ni nuulgej Umnugovid avaachih heregtei. UB d uil ajillagaa yvuulj bgaa geochemiin labortoruudiig hotoos garga. ...
    103.212.118.241
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-10-25 07:16:40
    маш зөв санал байна манай монголчууд шиг хотын төвдөө дээд их сургуулиудтай улс бараг байхгүй дээ хотын гадна буюу хотоос дандаа хол байдаг
    202.72.240.5
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-10-25 07:02:41
    Zob gej demjij baina. Abto hidaldaani tobiig zoriulaltaar ni ajiluul?
    103.26.193.57
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-25 06:55:11
    дэмжиж байна авто худалдааны төв шиг болох л байхдаа төр нь арчаагүй улс шүү дээ манайх чинь
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-10-25 06:52:55
    Awto hudaldaanii gazruudiig hotoos gargaachee bas Oyutnii hicheeliin bair dotuur bairaa turgen bariad gargaachee !!1
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-10-25 06:46:15
    Багахангай руу нүүлгэ, автозам, төмөр зам бий. Засаад авбал нисэх буудал ч байгаа. УБ-с 100-аадхан км.
    203.91.112.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-25 06:37:07
    Маш зөв санаа байна
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
    • ХБ 2017-10-26 07:09:29
      их дээд сургуулиудыг налайх, бага хангай, багануур хот руу нүүлгэх шаарлагатай. тэнд нь иж бүрэн суралцах боломжийг нь хангаж өг
      66.181.169.10
      Мэдэгдсэн Хариулах