“Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан тухай мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл “Түншлэлийн хүрээнд Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форумыг зохион байгуулна. Хаана: Туушин Зочид буудлын 5 давхарт

09:00 цагт: Налайх дүүрэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтанд бэлдэцгээж байна. Иж бүрэн сургуулилтын нээлтийн үйл ажиллагаа Налайх дүүргийн Бөмбөрцөгтэй талбайд болно.
 
09:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажил, дүүргийн эмнэлгүүдэд хэрхэн хангагдаж байгаатай танилцахаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллана.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэц хуралдана. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэцэнэ.

09:30 цагт: “ТАМХИНЫ ХУДАЛДААНЫ ЗОХИСТОЙ ХЯНАЛТ” сэдэвт дугуй ширээний ярилцлага МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Уулзалтын дараа 13.00 цагт "Тамхины зохистой худалдааны хяналтанд санал болгож буй шийдэлүүдийн тайлан болон хэлэлцүүлэг"-ийн үр дүнгээр хэвлэлийн бага хурал хийнэ.

10:00 цагт: НЗДТГ-ын дэргэдэх Төрийн албан хаагчийн сургалтын төвийн нээлтийн ажиллагаа болно. Хаана: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт

11:00 цагт: НХТ,ЕТГ-ын хууль бус үйлдлийн талаар гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг MN-25 төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт: Толгойтоос Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлт болно. Нээлтэд УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд оролцоно.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-аас төрийн албан хаагчдын буруугаас болж учирсан хохирлыг барагдуулах “Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан тухай мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын “Б” зааланд болно.

12:00 цагт: Таван шарын баруун талын төмөр замын 396-р гарам даваад “Энхжин” хүнсний захын чанх хойно явган хүний хонгилон гарцын нээлт болно. Нээлтэд Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нарын албаны хүмүүс оролцоно.

14:00 цагт: 38 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ажиллагаа болно. Хаана: БГД-ийн 4-р хороо.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.