О.Дашбалбарын мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэнэ
Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Тэрээр 1957 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга нутагт төрсөн юм.

Тэгвэл их яруу найрагчийн мэндэлсний 60 жилийн ойг энэ сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг Дашбалбар сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулах аж. 

Яруу найрагч О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ энэ сарын 27-нд Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, "Миний мэдэх Очирбатын Дашбалбар" эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болно.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүст бэлэг гардуулах бөгөөд зөвхөн энэ өдөр зохиолчийн шинээр хэвлэгдсэн бүх номыг хямдралтай үнээр борлуулах аж.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2017-10-25 03:44:31
    Хүний ойг "жилийн" гэхгүй, "насны" гэж хэлж бичдэг юм!!! Харин аймаг, сум, байгууллага г.м.-ийн ойг "жилийн" гэдэг юм!!!