Б.Анхбаяр Дэйв Шулыцийн нэрэмжит тэмцээнд зодоглоно

Олимп, дэлхийн аварга, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга, АНУ-ын алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээн ирэх сарын 1-4-ний өдрүүдэд АНУ-ын Колорадо Спрингс хотод болно.

20 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Азийн АШТ болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Батчулууны Анхбаяр 74 кг-ын жинд оролцохоор болжээ Мөн АНУ-ын Мэриландын их сургуульд чөлөөт бөхийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй, спортын мастер Санжаагийн Ганбаяр 65 кг-д зодоглох юм байна.

Манай улсаас тус тэмцээнд 2008 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар алт, ОУХМ Буянжавын Батзориг, Сэнгэдоржийн Сүхбаатар нар хүрэл медаль хүртэж байжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.