ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарынхаа тулгамдаж буй асуудлуудтай танилцаж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын хэмжээнд тулгамдсан асуудлаар төмөр замын бодлогын асуудал хариуцсан удирдлагуудтай өнөөдөр уулзаж, үүрэг чиглэл өглөө.  Төмөр зам, далайн тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулгыг тус яамны ТЗДТБХЗГ-ын дарга Б.Артур хийж, Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам, Далайн захиргааны газар, Бүс нутгийн логистикийг хөгжүүлэх төсөл болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн удирдлагууд байлцав.

Монгол Улсын хэмжээнд 1922 км төмөр замын сүлжээ, 15000 орчим ажилтан албан хаагчид тус салбарт ажилладаг бөгөөд Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагад нэгдсэн 28 гишүүн орноос Монгол улс төмөр замын уртаараа 20, тээвэрлэсэн ачааны хэмжээгээрээ 15-рт жагсдаг байна.
 

Энэхүү танилцуулгын  үеэр УБТЗ-ыг хөгжүүлэх хөтөлбөр, Эдийн засгийн коридор, хөрөнгө оруулагчид болон Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ямар асуудал тулгамдаад байгаа, хэрхэн шийдвэрлэх шаардлагатай талаар санал солилцлоо. Мөн эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн асуудал, хийгдсэн томоохон ажлуудаас гадна нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа ажлуудаа танилцуулсан юм.


Сайд Ж.Бат-Эрдэнэ тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаад салбар байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар тодорхой санал боловсруулах үүргийг Монголын төмөр зам ТӨХК-д даалгалаа. Мөн Төмөртэйн төмөр замтай холбогдох бүх материал, баримт бичгийг танилцуулах үүрэг өглөө. Түүнчлэн УБТЗ-ын нэн түрүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай их засварын ажил, Сайншанд-Агь-Сүмбэт чиглэлийн хоёр дахь төмөр замыг барих асуудал болон зүтгүүр вагон шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийн талаарх саналаа боловсруулж, танилцуулахыг даалгав.

Түүнчлэн Бүс нутгийн логистикийг хөгжүүлэх төслийн ажлыг эрчимжүүлж 2018 онд бүрэн дуусгах үүрэг даалгавар өглөө.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-10-25 03:45:11
    дэлгэрнаран гэж их сайн дарга бий дээ
    202.70.41.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-24 14:44:45
    Ж. Батэрдэнэ сайдад амжилт хүсэе. Одоо яамнийхаа эмх замбраагүй хүмүүст хатуу шаардлага тавьж ажиллах хэрэгтэй бн.
    66.181.178.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-10-24 12:34:39
    Baterdene saidad Amjilt husie.
    27.123.212.130
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2017-10-24 10:03:49
    Сайд Ж.Бат-Эрдэнэ Наранцацралт сайдын үе шигээ ажиллаж чадах уу.
    150.129.141.19
    Мэдэгдсэн Хариулах