Монгол эмч, Шинжлэх ухааны доктор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарчээ.
2017 оны “Мэс засалчдын олимп”-д 70 гаруй орны эрдэмтэд нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр ийнхүү доктор О.Сэргэлэнг тодруулжээ. Доктор О.Сэргэлэн Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, нутагшуулсан гавьяатай Монгол Улсын гавьяат эмч бөгөөд Монголд шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь аж.

П.ГОО
Оллоо.мн