“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн нөхөн сэргээлттэй танилцлаа
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа  нар  Дорнод аймгийн Матад суман дахь "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн газрын тос олборлож, экспортолж байгаа талбайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Петрочайна Дачин Тамсаг ХХК манай улсад газрын тос олборлож буй хамгийн том үйлдвэр бөгөөд Тосон-Уул XIX талбайгаас өдөрт 13 мянга орчим баррель газрын тос экспортолдог аж. Энэ нь манай улсад эдийн засгийн хувьд орж ирэх өгөөж өндөр ч эргээд нөхөн сэргээлт хийх шаардлага ихээхэн тулгардаг байна. Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн удирдлагуудын тайлбараар тус компани орон нутгийн санд нөхөн сэргээлтийн ажилд зарцуулахаар 4.9 сая ам.долларын санхүүжилт хийжээ.

Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцах үеэр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан газрын тосны олборлолт явуулж буй тус талбайд нөхөн сэргээлтийг зогсолтгүй тогтмол хийж байх нь байгаль орчинд эерэг нөлөөтэйг онцолсон юм. Мөн Монгол Улсын байгаль орчныг хамгаалах хуулиудыг дагаж мөрдөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг сануулсан байна. Тодруулбал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа авто замын ажлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах шаардлага бий болоод байгааг онцолжээ. Авто зам тавигдсанаар тус компанид ажиллаж буй Монгол жолооч нарын хөдөлмөрийн ажиллах нөхцөл ч сайжрах юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөөе 2014-08-13 05:51:27
    нөхөн сэргээсэн зургий нь ядаж тавьж байгаач
    202.179.20.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Аялагч 2014-08-13 04:09:49
    Дорнодын талыг ТАМ болгож байгаа газрыг юуг нь магтдаг юм бэ? Монголын баялгийг зүгээр шахуу зөөгөөд дуусгалаа...
    146.185.28.59
    Мэдэгдсэн Хариулах