Монгол улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой, Монгол Улсын начин цолны 11 дахь удаагийн хүндэтгэлийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө
Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Содноморж, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх бяр хүчээ сорин барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын залуу харцага О.Хангай бэлтгэл сайн байгаагаа бататган түрүүлсэн бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн арслан М.Еркебулан шилдгүүдийг хаяж шуугиулсаар үзүүрлэв.
Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Батзоригийн Батмөнх, Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын харцага Төрөөгийн Баасанхүү нар тус тус шалгарлаа.
Зургаагийн даваа
1 у.арс Ц.Содномдорж а.а М.Эркебулан
2 у.з Б.Батмөнх у.х Б.Бат-Өлзий
3 у.х Т.Баасанхүү у.н Б.Сангисүрэн
4 у.х О.Хангай у.н Э.Даш нар тунав
Долоогийн даваа
1 у.з Б.Батмөнх а.а М.Эркебулан
2 ух Т.Баасанхүү у.х О.Хангай
Наймын даваа
1 у.х О.Хангай а.а М.Эркебулан