Сөүл Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вонсүнтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 1995 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаас хойш өнгөрсөн жилүүдэд олон талаар ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Мэргэжилтэн бэлтгэх, сургах, орчин үеийн технологи нийслэл хотод нэвтрүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх зэрэг бодит хэрэгжиж байгаа ажлууд их байгааг онцоллоо.

Сөүл хотын дарга Пак Вонсүн хэлэхдээ “Миний урилгыг хүлээн авч, өргөн бүрэлдхүүнтэйгээр Сөүл хотод зочилж байгаад баяртай байна. "Хүртээмжтэй өсөлт" сэдэвт хотын дарга нарын 3 дахь удаагийн уулзалтанд оролцож байгаа нь Дэлхийн хотуудын өмнө тулгамдсан олон асуудлыг ярилцах чухал боломж“ гэдгийг тэрбээр онцолсон юм.

Сөүл хотын даргын уулзалтанд Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш. Сүхбаатар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар байлцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-10-21 12:36:20
    Энэ солонгост бгаа элчин сайд ганболд одоо болоошдээ!!! Бараг5н жил болчлоо юу ч хийдэггүй солонгост бгаа монголчуудийнхаа төлөө ажиллаж бгаагүй хулгайч хүнээ
    103.26.194.127
    Мэдэгдсэн Хариулах