АТГ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажилласан дүнгээ хэлэлцүүлэв

АТГ-ын ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон нийт 25 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН, төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015-2017 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагаатай танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ.

Ажлын хэсэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх судалгаанд дүн шинжилгээ хийж үзжээ. Төрийн захиргааны албан хаагч 2-оос илүү хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орж ажиллахыг хориглосон эрх зүйн зохицуулалт бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлд давхардсан тоогоор 515 хүн ажиллаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016 оны жилийн эцсийн байдлаарх эдийн засгийн үзүүлэлтээр нийт 92 байгууллага 4.5 их наяд төгрөгийн орлого олж, 4.7 их наяд төгрөгийн зардал гаргажээ. 2016 онд нийт 10 хуулийн этгээд 1-20 гаруй тэрбум төгрөгийн, мөн нийт 92 хуулийн этгээдээс 42 нь буюу 45,6 хувь нь алдагдалтай ажилласан байна.

АТГ-ын ажлын хэсэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай байгууллагуудын эдийн засгийн үзүүлэлтийг судлан үзэх, зарим төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статусыг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээг авч болох эсэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын ашигтай байдал, зарцуулалтад бодит хяналт тавьж ашгийг нэмэгдүүлэх талаар цаашид дорвитой арга хэмжээг авч ажиллах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хувьд нээлттэй тендер сонгон шалгаруулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас зайлсхийж төсөвт өртөгийг хуваах байдлаар харьцуулалтын аргыг хэрэглэж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан, худалдан авч буй бүтээгдэхүүний төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй зэрэг зөрчил, дутагдал гаргасан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-10-22 11:45:39
    Жинхэнээсээ маафаантай, дандаа арын хаалганы хүмүүс чихсэн газар. Бадамжунайн охин, Сарангэрэлийн хүү гэх мэтээр цуваа үргэлжилнэ.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах