Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тамгаа хүлээж авлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Д.Цогтбаатар Гадаад харилцааны өмнөх сайд Ц.Мөнх-Оргилоос өнөөдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын албаны хүмүүс, яамны газрын захирлууд байлцаж, шинэ сайд Д.Цогтбаатарт ажлын амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр нийслэлийн 16 дугаар дунд сургуулийг 1988 онд, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1994 онд улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр магистрийн зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн, англи, орос, кхмер, тай хэлтэй.

Д.Цогтбаатар нь 1994 онд ажил хөдөлмөрийн гараагаа Гадаад харилцааны яамнаас эхэлж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд зэрэг төрийн хариуцлагатай өндөр албан тушаалыг хашиж ирсэн мэргэжлийн дипломатч бөгөөд 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Od 2017-10-20 12:24:14
    Neeree sahal ni ug hunii undsen torhiig huiten tsaraitai /Ontsgui yvdaltan/ met haragduulaad baih shigee!!!
    182.160.32.40
    Мэдэгдсэн Хариулах
  • !! 2017-10-20 09:51:08
    Наад сахал махлаа хусаачээ!!! Гадаад ертөнцөд улс орноо төлөөлөх гол субъект зүс царайгаа ч анхаарах ёстой!! Энд хувь хүний эрх гэж ярихгүй!!!
    103.26.195.39
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-20 07:20:22
    Амжилт хүсье,,,жинхэнэ мэргэжлийн хүн, бас зөв бодолтой хүн дээ
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-20 07:10:17
    Танд ажлын амжилт хүсье. Таны мэргэшсэн туршлага монголын төрд үнэхээр ус агаар мэт хэрэгтэй байна шүү
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-20 06:41:32
    Залуу хүн байсан юм байна ш дээ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • дэмжигч 2017-10-20 06:10:00
    Амжилт хүсье. Сахлаа хусаарай
    66.181.178.64
    Мэдэгдсэн Хариулах