“МТЗ”-ын удирдлагууд хоёр төслийнхөө нэгийг санаатайгаар “мартжээ”
Сүүлийн үед “МТЗ” Төрийн өмчит хувь­цаат компанитай холбоотой асуу­дал ихээр яригдах болсон. Учир нь АН-ынхан “Шинэ төмөр зам” төслийг АТГ-т шалгуулахаар болжээ гэсэн мэдээлэл төрийн ордонд цацагдсанаас хойш “МТЗ” яаран сандран мэдэг­дэл гаргасан.

Хэдийгээр тус газраас ийнхүү мэ­дэгдэл гаргах бол­сон ч бодит байдал тэд­ний гаргасан энэхүү мэдэгдэлтэй зөр­чил­дөж байгаа юм.

Тухайлбал манай со­нин энэ сарын 8-ны ¹088 (1927) дугаартаа “УБТЗ”-ын зүт­­гүүрийн депогийн ха­шаанд зогсож буй таван зүтгүүрийн асууд­лыг хөндөж бичсэн юм.

Тодруулбал УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 24-ний 41 тоот тогтоолын дагуу “Төмөр замын хөдлөх бүрэлдхүүний паркыг нэ­мэгдүүлэх” төслийн хү­рээнд “China CNR Corporation Limited” корпорацитай 35.7 сая ам.долларын гэрээг 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хийсэн байна.

Ингээд уг гэрээний дагуу 2011 оны арваннэгдүгээр сард хоёр ширхэг чин­гэлэг өр­­гөгч, мөн оны арван­хоёр­дугаар сарын 26-наас 2012 оны хоёрдугаар сарын 19-ний хооронд 185 ачааны хагас вагоныг хүлээн авч бай­жээ.

Түүнчлэн 2012 онд дараах зүйлүүдийг авсан бай­даг. Гуравдугаар сард гол замын та­ван зүт­гүүр, тавцант 50 вагон, ачааны 10 битүү ва­гон, есдүгээр сард нэг сэл­гээ­ний зүтгүүрийг хүлээн авч байжээ.

Харин дараагийн хоёр дахь төсөл нь “Зам барил­га, засварын хөдлөх бү­рэл­­­­­­дэ­хүү­ний паркыг нэ­­­­мэг­­­­­дүүлэх” төс­лийг бо­ловсруу­­лан “China CSR Corporation Limited” корпорацитай 28.5 сая ам.долларын гэрээг 2010 оны арванхоёрдугаар са­рын 29-нд байгуулжээ. Уг гэрээний хүрээнд “Чигжигч машин DC32IV-1520” хоёр, “Балласт цэвэрлэгч ма­шин QS2-650-1520” нэг, “Бал­ласт тохируулагч ма­шин SPZ-350-1520” хоёр, “Хоппер вагон KZ75-1520” 57, “Мотовоз GCY220-1520” нэг гэх зэргээр дээрх хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээн авч байжээ.



Эндээс харахад “МТЗ” компанийн удирдлагууд 64 сая ам.долларын үхмэл хөрөн­­гөтэй болсон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд хү­ний нүдэнд ойр байгаа зүт­гүүрүүдээ тайлбарлаж байгаа бол “Болд төмөр ерөө гол” компанийн төмөр замын хамгийн эцсийн “Хандгайт” өртөөнд аваачиж хаясан зам барилга, засварын 28.5 сая ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжийг мэ­дэгдэлдээ тайлбарлаагүй нь эрхгүй анхаарал татах асууд­лын нэг юм.

Мөн дээрх гол замын зүтгүүрүүдийг явуулахгүй байгаа гол шалтгааныг төмөр замын тээвэрлэлт буурснаар тайлбарлах нь хэр үнэнд нийцэх бол гэдэг ч сонин. Эсвэл өмнө нь байгаагүй тээвэрлэлтийн шинэ дээд амжилт бай­гуулсан гэх “УБТЗ” нь буруу мэдээлэл өгөөд байна уу гэх зэрэг олон асуудал хөндөгдөхөөр бо­­­лоод байгаа юм.

Мөн “УБТЗ” хувь ний­лүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар “Хятад улсад үйлдвэрлэсэн ямар ч зүтгүүрийг өөрийн зам дээр ашиглахгүй” гэсэн шийдвэрийг албан ёсоор хурлын тэмдэглэл үйл­дэн гаргасан нь өдгөө ба­римт болон үлдсэн байна.

Товч­хондоо тухайн үед Зам тээвэр барилга хот бай­­­­­­­гуу­­­лалтын яамны дэд сай­даар ажиллаж байсан нэгэн эрхэм энэ шийд­вэ­рийг гар­гахад голлох нө­лөө үзүүлж гарын үсгээрээ баримт­­жуул­сан байдаг. Гэтэл “МТЗ” компанийн удирд­­­лагууд чухам яагаад ийм хариуцлагагүй мэдэгдэл гаргах болов гэдэг нь албаны зарим хүний ан­хаар­­лыг татах боллоо.

Товчхондоо монголын тө­мөр замын бүтээн бай­гуу­лалтын асуудлууд маш их хэл ам татлаж араасаа олон асуудал дагуулах нь гарцаагүй бололтой.

Түүнч­лэн “Мккензи & Ko”-гоор хийл­­­­­гэсэн гэгдэх техник эдийн засгийн үндэслэл нь /ТЭЗҮ/, Ухаа Худаг-Гашуун Сухайтын төмөр зам барих асуудал, түүний санхүүжилт гэх мэт маш олон асуудал гарч ирсэн.

Өнөөдөр энэ төмөр замын санхүүжилтийн асуудал ч бүрхэг хэвээрээ байна.

Олон нийтэд нээлттэй бай­даг гэж өөрсдийгөө нэр­лэх тус компанийн удирд­­лага шинэ төмөр за­мын бү­тээн байгуулалтын явцад хаа­нахын ямар ком­паниудтай гэрээ байгуул­сан, бондын мөн­­гөний зар­цуулалтын за­­­дар­­гаа зэргээ ил болгоод тавь­­чих­­­вал, мөн мартсан нэг төслөө ч ил болговол үнэнд ойртох байх.

Үргэлжлэл бий...

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Teneg hytad tsustanguud 2014-06-03 10:59:43
    Ene 2 hurshteigee tohiroltsohgui bol mongolchuud bid balrana gesen ug ter americ bidneer ch ih togloj bna daa
    202.21.113.141
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2014-05-14 04:01:30
    tomor zamaaa huulj abaad ter orsod n ogchuul taaarna
    202.179.2.114
    Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2014-05-14 00:57:08
    Uhej bsan orosuud ih gai bolj bn daa
    103.26.194.5
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2014-05-14 00:27:33
    mongolchuudaa gej
    122.201.27.244
    Мэдэгдсэн Хариулах