Б.Бат-Эрдэнэ: Намын бүлэг хэзээ ч бие биенийхээ хоолойд хутга тавих хэмжээнд хүрч байгаагүй

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Дэгийн дагуу сайд нэр дэвшигчдийн танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгтгэн хүргэлээ. Үүний дараа Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг томилох тухай нэр дэвшигчийн талаарх ТББХ-ын санал дүгнэлтийг Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа. 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэдхэн хоногийн өмнө та бүхэн “бидэнд ойлголцол хэрэгтэй” гэх мэдэгдлийг хийж байсан. Та бүхэн одоо ойлголцолд хүрсэн үү? Ойлголцоогүй үлдсэн хүмүүсээ яах вэ. Ерөнхий сайд нарыг цалингүй ажиллуулна гэж мэдэгдсэн. Таны хувьд хэмнэлт гаргах чиглэлээр ямар ажил хийх вэ. Тухайлбал, сайд нарт хоёр өрөө хэрэггүй.  Сэтгүүлчид өрөөгүй гээд нэг өрөөндөө шахцалдаж байдаг юм билээ. Сэтгүүлчдэд өрөө гаргаж өгөх үү. 

Шадар сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Бид ойлголцож чадсан. Ямар нэг албан тушаалын тохироогоор биш. Үзэл бодол, зарчим, үнэт зүйл, олон түмний өмнө хүлээж байгаа хариуцлага дээрээ ойлголцсон. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хуулийн хүрээнд кабинетаа бүрдүүлсэн. Улс орны өмнө шийдвэрлэх олон асуудал байна. Тийм учраас би бяртай, чадалтай  сайд нараар танхимаа бүрдүүлэхийг зорьсон. Би хувь хүнийхээ хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн байр сууринаас хандаж байгаагүй. Тэр дундаа хямралын үед парламентын гишүүдээс Засгийн газраа бүрдүүлдэг байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Би гайхаад байна. Эрх барьж байгаа хүчин нам дотроо хамтарсан Засгийн газар байгуулчих байсан бол эхнээсээ хоёр талд хуваагдаж, хэрүүл тэмцэл хийх хэрэг байсан уу? Бүлгийн хурал дээр муу үг, занал зүхэл дийлдэхээ больсон шүү дээ. Тусдаа хуваагдсан бүлгийн хуралд би орохгүй байгаа. Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлээд, уул уурхай дагасан асуудлаа цэгцлээрэй гэж хэлье. Хэзээ ч намын бүлэг дотроо бие биенийхээ хоолойд хутга хэмжээнд хүрч байгаагүй шүү. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-18 05:26:19
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм