Сергей Анашкин: “Чингисийн хүүхдүүд” киноны Америк эмэгтэйтэй хэсэг таалагдаагүй

ОХУ-ын кино судлаач, Казаны кино наадмын шүүгч Сергей Анашкинтай ярилцлаа.

-“Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт Монголын “Чингисийн хүүхдүүд” киногоор эхэлсэн. Кино судлаач хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна?

-Ирээд ганцхан “Чингисийн хүүхдүүд” киног үзлээ. Бусдыг нь үзэж амжаагүй байна. Энэ кино таалагдсан гэж хэлэхгүй, ерөнхийдөө гайгүй. Гадаадын зах зээлд зориулагдсан кино шиг санагдсан. Кинонд өгүүлсэн гадаад ертөнц, байгаль орчин нь өнгөц харагдсан. Түүнээс дотоод сэтгэхүй буюу Монгол ахуй, монгол хүний зан чанар, бага харагдлаа. “Чингисийн хүүхдүүд” гэдэг нэрийн хувьд бүх монголчууд Чингисийн үр удам байгаа байх. Тиймээс энэ утгаараа нийтлэг юм болов уу. Түүнээс яг “Чингисийн хүүхдүүд” гэдэг юм нь гарч ирээгүй.

-Энэ киноны юу нь тэгтлээ таалагдсангүй вэ?

-Надад “Чингисийн хүүхдүүд” киноны америк эмэгтэйтэй хэсэг таалагдаагүй. Үнэнээ хэлэхэд энэ эмэгтэйг , оруулсан нь Америкийн зах зээлд гаргахын тулд л хийсэн байна. Хэрэв энэ хэсгийг бүгдийг нь аваад хаячихвал хөөрхөн хүүхдийн кино болно.

-Олон улсын кино наадамд оролцсоноор тухайн уран бүтээлчдэд ямар нөлөө үзүүлдэг юм бол?

-Наадам болгон янз бүрийн төрөл, өөрийн гэсэн зорилготой байдаг. Зарим наадамд тухайн найруулагчид зориулж шагнал өгдөг бол зарим нь кинонд нь зориулж шагнал өгдөг. Наадам болгоны зорилго нь өөр. Найруулагч энэ киногоо гадаадын зах зээлд, гадаадын хүмүүст таниулснаараа нэр хүндтэй болдог. Хоёрдугаарт, тэрүүгээрээ дамжуулаад эх орондоо нэр хүндтэй болно. Мөн найруулагч, продюссерууд болон киноны прокат зохион байгуулдаг хүмүүстэй танилцаж бүтээлээ телевизэд борлуулах зэрэг ач холбогдолтой. Наадам ч гэсэн боломж.

-Уран бүтээлчид олон улстай хамтарч кино хийхэд ямар бэрхшээл тулгардаг юм бэ?

-Өөр орнуудын хувьд яадгийг мэдэхгүй. Оросын хувьд одоохондоо манай продюссерууд өөр улстай хамтарч кино хийх сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл Монголтой ойрхон Оросын Буриадын найруулагч Баяр Душаев өвөрмонголчуудтай хамтарч кино хийсэн. Иймэрхүү хэлбэрийн хамтын ажиллагаанууд явагддаг. Орос бол онцлогтой орон. Оросод энэ асуудлыг нэг л хүн шийддэг. Манай улсад кино үйлдвэрлэл хувь хүн дээр явж байгаа. Мөн Оросын долоон том компани бий. Үүнээс гадна кино хийдэг хувь хүн олон байдаг. Тиймээс монголчууд энэ хүмүүстэй хамтарч ажиллаж болно.

-Та “Улаанбаатар” кино хэлэлцүүлэг дээр бага мөнгөөр кино хийхэд найруулагч, уран бүтээлчид эрх чөлөөтэй байдаг гэж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Их төсөвтэй кино ихэнхдээ продюссерынх байдаг. Тиймээс түүний нөлөөн дор бүх юм явагддаг. Нэгэнт продюссер мөнгөө төлж байгаа юм чинь үгээ хэлдэг. Миний мэдэхийн нэг продюссер нэг кинонд гурван удаа найруулагчаа сольж байсан. Ийм тохиолдолд ямар кино гарах нь ойлгомжтой. Харин бага төсөвтэй киноны найруулагч нар өөрсдийнхөө юм уу, найз нөхдөөсөө авсан мөнгийг оруулж хийдэг болохоор арай чөлөөтэй байдаг.

-Бага мөнгөөр болон их мөнгөөр хийсэн кино юугаараа ялгаатай байдаг вэ?

-Ялгаа байлгүй яах вэ. Бага төсөвтэй киног 2-5 сая, их төсөвтэй киног 100-500 сая рублиэр хийдэг. Их төсөвтэй кино ихэнхдээ Холливудын киног хуулж хийдэг. Ийм киног Оросын үзэгчид үзэхийг хүсэхгүй, үздэггүй. Харин хуулбарлаагүй кино үзэхийг хүсдэг. Нэг жишээ хэлье л дээ. Якут 300 мянган хүнтэй, өөрийнхөө хэлээр ярьдаг.

Энд жилд 20 кино хийхэд үзэгчдэдээ хүрдэг. Учир нь өөрсдийнх нь жүжигчид, өөрсдийнх нь х.элээр гардаг. Тэгээд ч тэр кинонууд нь гадаадын зах зээлд гарахад Оросын киноноос давдаг. Мөн олон улсын наадамд оролцож ялдаг. Яагаад гэвэл холливудыг дуурайгаагүй, кинондоо өөрсдийнхөө амьдралд тохиолдож байгаа асуудлыг гаргаж байгаа болохоор үзэхийг хүсэж байгаа юм.

-Та өмнө нь Монголд ирж байсан уу. Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах бодол байна уу?

- Үгүй ээ. Анх удаа ирж байна. Би найруулагч биш. Би энд шинэ хүмүүстэй танилцаж, шинэ ертөнцийг олох гэж ирсэн. Оросод Монголын киног мэдэхгүй, тас харанхуй. Энд олон монгол кино үзээд ирээдүйтэй найруулагч нарыг олж харвал тэдэнтэй холбоо барьж байгаад Оросын зах зээлд гаргах болон кино наадамд оролцох гүүрийг нь тогтоож өгнө.

Миний нэг харамсаж байгаа зүйл бол Монголд Оросын соёлын нөлөө бага байна. Манай улсын бодлого буруу байгаа нь энд харагдаж байна. Монголын соёлд ганцхан америкууд оролцоод байх биш, оросууд бид оролцох байсан. Энэ ганцхан надаас шалтгаалахгүй Оросын төрийн бодлогод хамаатай болохоор одоо яах вэ. Харин надаас шалтгаалах зүйл байвал хийж өгнө өө.

-Тэгвэл Оросууд Монголын талаар мэдээлэл муутай байдаг гэсэн үг үү?

-Яг тийм гэж хэлэхэд бас хэцүү. Яагаад гэвэл өнгөрсөн жил Уфад болсон кино наадамд Монголын “Ээж” кино оролцсон. Энэ киноны гол дүрд тоглосон жүжигчин шагнал авсан. Энэ нь ганц нэгхэн тохиолдол болохоос тогтмол биш.

-Та Оросдоо ямар албан тушаал эрхэлж байгаа вэ?

-Би Екатеринбургт амьдардаг. Казанд мусульманы кино наадамд ажилладаг.  Энэ нь шашны чиглэлийнх биш. Үүнд Монгол кинонууд оролцож болно. Оросод олон кино наадам болдог. Орос орон том, олон мужтай болохоор наадам зохион байгуулагчид хоорондоо холбоо муутай. Тиймээс Владивостокийн кино наадамд оролцсон киног Москвагийнхан мэддэггүй.

Оросын кино наадмуудад Оросын кино зах зээлд гарахад асуудалтай, хүнд байдаг. Оросын кино зардаг хүмүүс нь ихэнхдээ баруун руу хардаг. Барууны жишээгээр чиглэлээ барьдаг болохоор зах зээлд гаргахад хүнд байдаг юм. Ямар нэг кино Берлин, Каннын кино наадамд үзүүлж, харуулж байсан бол тэр киног сонирхож эхэлдэг. Хэн нэг нь кино худалдаж авахдаа шууд холбогдож авдаггүй. Заавал баруунаас авдаг.

-Монголын найруулагчид, уран бүтээлчдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Монголын найруулагч нар ямар зорилго тавьж байгаагаас шалтгаална. Яагаад гэвэл бизнесийнх уу, уран бүтээлийн зорилго тавьж байна уу гэдгээс шалтгаалж киноны асуудал яригдана. Найруулагч бизнесийн чиглэлээр бол зах зээлд зориулсан кино хийх хэрэгтэй. Хэрэв уран бүтээлч хүн уран бүтээл хийж байгаа бол тэр уран бүтээлийг мэдэх, үзэх, ойлгох хэмжээний кино хийх нь чухал. Бизнес, уран бүтээлийг холбож хийж болно. Гэхдээ хэцүү.

 

Зууны мэдээ
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Вв 2017-10-20 07:56:46
    Пошёл ты, сукин сынь, дурак иван...
    122.201.22.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв 2017-10-18 13:09:11
    Энэ хүн ёстой гоё зөв хэллээ. Юмыг ялгаж салгаж бодитойгоор хардаг хүн байноо
    83.86.75.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Pee 2017-10-18 07:35:49
    Getneg Ivan l baishde. yu gesen ugiin zaaval oros iin nuloo baih yostoi yu? dongosvoo
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • LOL 2017-10-18 03:45:22
    Өөрийгөө Superman гээд итгэчихсэн нэг нөхөр л байна.
    27.123.212.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-18 03:44:59
    manayd orosyn soyolyn nuluu yamarch kheregguy , durak orosuud
    150.129.141.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Туяа 2017-10-18 03:14:24
    Монголд Оросын соёлын нөлөө бага байна. Монголын соёлд ганцхан америкууд оролцоод байх биш, оросууд бид оролцох байсан...ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ
    103.229.123.246
    Мэдэгдсэн Хариулах